Хятадын автомашины үйлдвэр өөдрөгөөр хөгжиж байна

2020-10-05 11:55:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10 өдөр үргэлжилсэн Бээжингийн олон улсын автомашины үзэсгэлэн 5-нд хаалтаа хийлээ. Уг үзэсгэлэн нь 5 сар гаруй хойшлогдсоны дараа зохион байгуулагдаж байгаа учраас дэлхийн анхаарлыг татжээ. Хятадын автомашины зах зээл сэргэж байгаа нь дэлхийн автомашины аж үйлдвэр сэргэхэд итгэл төрүүлсэн байна.

Уг арга хэмжээ нь мөн олон үндэстэн дамнасан автомашины компаниудын дэлхийд шинэ автомашин гарснаа нийтлэх тавцан болсон юм. Үүнээс гадна, Бээжингийн олон улсын автомашины үзэсгэлэнд тавигдсан шинэ автомашин, шинэ технологиуд нь дэлхийн автомашины үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлагыг бүрэн илэрхийлж байгаа бөгөөд бүх салбар нь өндөр чанарын хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлэх болно.

Хятадын автомашины үйлдвэр өөдрөгөөр хөгжиж байгаа бөгөөд Бээжингийн олон улсын автомашины үзэсгэлэн нь Хятадын автомашины зах зээлийн уян хатан чанар, эрч хүчийг харуулж байна юм. Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагч талаас ирэх жил Шанхайн олон улсын автомашины үзэсгэлэн 2021 оны 4-р сарын 19- 28-ны хооронд зохиогдоно гэж зарласан байна.

Их уншсан

холбоотой мэдээ