Хятадын үр тарианы ургац шинэ амжилт тогтоов

2020-10-05 15:12:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Хөдөө тосгон хөдөө аж ахуйн яамны хангасан сүүлийн үеийн тоо бүртгэлээс үзвэл, Өнөөдрийн байдлаар Хятадын намрын үр тариа элбэг ургац авах нь тодорхой болсон бөгөөд бүх жилийн ур тарианы ургац 6 жил дараалан 650 тэрбум килограммын төвшинд баталгаажуулах боломжтой юм байна.

“13-р таван жилийн төлөвлөгөө”-нээс хойш, Хятадын үр тарианы үйлдвэрлэл тогтвортой хөгжиж, 2019 онд үр тарианы 663.8 тэрбум килограмм ургац авсан нь түүхийн шинэ амжилт тогтоов. Хүн дунджийн үр тарианы хэмжээ нь 470 килограммаас давж, дэлхийн дундаж төвшнөөс өндөр байх төдийгүй олон улсын аюулгүйн стандартын 400 килограммын хэмжээнээс өндөр байгаа юм.

Хүн ам ихтэй, усны эх сурвалж дутагдаж буй нөхцөлд Хятад улс бодлогоор дэмжихийг эрчимжүүлж, дэд бүтцийн байгуулалтыг түргэтгэн, инновац шинэчлэлтийг урагшлуулж, үр тариа 16 жил дараалан элбэг ургац авсан байна.

Хятад улс тариалан газрыг хамгаалах хамгийн хатуу арга бодлого хэрэгжүүлж, 120 сая га газрын улаан шугамыг баталгаажуулан, өнө батын үндсэн тариалан газрыг онцгой хамгаалалтад оруулав. Үр тарианы үйлдвэрлэлийн чадавхын бүс, шар буурцгийн хамгаалалтын бүс ажиллуулжээ.

Үр тарианы үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээний дагуу өргөн олон тариалангийн технологийн ажилтны судалгааны ажил ба туршиц бүс гаргахыг дэмжиж, үр тарианы шинэ соортын технологийн бүсийг ажиллуулан, гол үр тарианы бүтээгдэхүүний сайн үүлдрийг бүгд хамарсан байна.

Их уншсан

холбоотой мэдээ