Трамп хамгийн түргэндээ 5-нд эмнэлгээс гарна

2020-10-05 15:51:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жуншин агентлагийн мэдээ: АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл, 4-ний өдрийн 16 цаг 23 минутын (Бээжингийн цагаар 5-ны 4 цаг 23 минут) байдлаар, коронавирусийн халдвар авсан дэлхийн нийт тохиолдол 35 саяас давж, нас баралтын тоо 1 сая 34 мянга 865-д хүрсэн байна.

Эх сурвалжид тэмдэглэснээр, халдварын тохиолдлын нэмэгдэх хэмжээ түргэсэж буй бөгөөд 20 саяас 30 сая болж нэмэгдэхэд 38 хоног зарцуулж, 30 саяас 35 сая болж нэмэгдэхэд 17 хоног зарцуулжээ. АНУ нь халдварын тохиолдол болон нас баралтын тоогоор хамгийн олон орон буюу 7 сая гаруй хүн халдвар авч, 209 мянга 749 хүн нас баржээ.

Америкийн Цагаан ордны эмчилгээний баг тухайн нутгийн цагаар 4-нд хэлэхдээ, Америкийн ерөнхийлөгч Трамп короновирусийн халдвар авснаар нотлогдсоноос хойш биеийн байдал нь тогтвортой байх бөгөөд улмаар сайжирч байна, энэхүү байдалд хамгийн түргэндээ 5-нд эмнэлгээс гарч, Цагаан ордонд буцаж үргэлжлүүлэн эмчлүүлэх боломжтой гэв. Трамп мөн өдөр нийгмийн сүлжээгээр видео нийтэлж, коронавирусийн халдварын талаар илүү ойлголттой болсон гэв.

Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Байдены сонгуулийн баг 4-нд мэдэгдэхдээ, Байдены сүүлийн үеийн шинжилгээний дүн сөрөг гарсан бөгөөд төлөвлөгөөний дагуу Трамп, Байдены хоёр дахь мэтгэлцээн 10-р сарын 15-нд болно гэв.

Их уншсан

холбоотой мэдээ