Австрали зам тээврийн дэд бүтцийг сайжруулна

2020-10-05 16:05:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Австралийн засгийн газар 5-ны өдөр ажлын байр бий болгож, цар тахлын нөлөөнөөс эдийн засгаа сэргээхэд туслахын тулд улс орон даяар тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжих зорилгоор 7.5 тэрбум австрали доллар (5.4 тэрбум орчим ам доллар) хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдэв.

Австралийн Ерөнхий сайд Моррисон тухайн өдөр хийсэн мэдэгдэлдээ энэхүү хөрөнгө оруулалтыг 2020-2021 оны санхүүгийн жилд (2020 оны 7-р сарын 1-нээс 2021 оны 6-р сарын 30-ны хооронд) төсөвт суулгаж, муж, бүс нутагт хуваарилна гэж мэдэгдэв. Удахгүй эхлэх гэж буй төслүүдэд түлхүү ашиглана. Энэхүү хөрөнгө оруулалт нь үндэсний эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд тустай бөгөөд олон арван мянган ажлын байрыг буй болгох магадлалтай гэжээ.

Австралийн Сангийн нарийн бичгийн дарга Фрийденберг засгийн газрын өдгөө "ажлын байр бий болгох, эдийн засгийг босгоход" анхаарч байгаа бөгөөд дэд бүтцийн бүтээн байгуулалт нь эдийн засгийг удирдахад тусална гэж хэллээ.

Австралийн Статистикийн газрын гаргасан мэдээллээр энэ оны хоёрдугаар улиралд Австралийн ДНБ 7 хувиар буурсан нь 1959 онд бүртгэгдсэнээс хойших хамгийн их уналт болжээ. Австралийн эдийн засаг техникийн уналтын тодорхойлолтын дагуу хоёр улирал дараалан сөрөг өсөлттэй байна.

Их уншсан

холбоотой мэдээ