Бүх хүн төрөлхтөний аз жаргалыг дээшлүүлнэ

2020-10-05 20:27:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Хятадын эрдэмтэн Чэн Вэй шинэ коронавирусийн эсрэг вакцинг судлан бүтээх явцыг танилцуулах үе омог бардам хэлэхдээ: “Бид хамгийн түрүүнд дэлхий дээр эмнэлзүйн туршилтын мэдээлэлийг нийтэлж, Америкаас 5 цаг гаруйгаар урьтсан юм. Эмнэлзүйн туршилтын II үе шатны холбогдох мэдээллийг 7-р сарын 22 болон 24-ний “Lancet” сэтгүүл дээр нийтэлснээр, бүх дэлхийд түрүүлсэн байна” гэжээ. Гэнэтээр гарсан шинэ коронавирусийн уушгины халдварыг даван туулахын тулд, Хятадын шинжлэх ухаан технологийн шинэчлэлийн чадавх бас нэгэн удаагийн шалгалтыг давж, “13-р таван жил”-ийн хугацаанд шинжлэх ухаан технологи дэвшсний нэгэн цомтгол болсон байна.

Өнгөрсөн таван жилд, Хятадын шинжлэх ухаан технологийн шинэчлэлийн том чухал үр бүтээлүүд олны өмнө дэлгэгдснийг хүмүүс мэдэж байгаа. Квантын хиймэл дагуулыг анх удаа амжилттай хөөргөсөн, хүн төрөлхтөний хэмжин илрүүлэгч анх удаа сарны алслагдсан тал дээр амжилттай газардсан, анхны ухаалаг хурдны галт тэрэг нэвтэрсэн, нэг нүхтэй радио дуран “Тэнгэрийн нүд”-ийг эхлүүлсэн, дотооддоо үйлдвэрлэсэн анхны нисэх онгоц тээгч хөлөг усан дээр гарсан, Бэйдөү навигацийн систем бүх дэлхийд сүлжээ бүрдүүлэхийг биелүүлсэн……гэх мэт. Хятадын шинжлэх ухаан технологийн бодит хүчин хэмжээний хуримтлалаас чанарын үсрэлт рүү дэвшиж, аажмаар бүх дэлхийн шинэчлэлийн өндөрц болсон гэж хэлж болох юм.

Хятадын шинжлэх ухаан технологийн шинэчлэл бахархам амжилт олж чадсны шалтгаан нь гэвэл, эн тэргүүнд Хятадын удирдагчид шинэчлэлийг хөгжлийн тэргүүн хөдөлгөгч хүчин болгосонд оршино, үүний зэрэгцээ бас судлан бүтээхэд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, шинэчлэлийн орчныг сайжруулсанд байгаа юм. Хятадын үе үеийн эрдэмтэд эх орноо хайрлах, шинэчлэх, үнэнийг хайх, хувь нэмэр оруулах, уялдан хамтрах, хүнийг хүмүүжүүлэх зэрэг үзэл санааг бадруулснаар, Хятадын шинжлэх ухаан технологийн хөгжлийг ахиулах эрхэм үнэтэй хүчин болсон юм.

Хятадын шинжлэх ухаан технологийн шинэчлэл нь чансаатай хөгжилд хүчирхэг том хөдөлгөгч хүчин сэлбэсэн байна, харин Хятад улс шинжлэх ухаан технологийн бие даасан шинэчлэлийн чадавхаа дээшлүүлэхийн зэрэгцээ бүх дэлхийн шинэчлэлийн сүлжээтэй идэвхтэй уялдаж, олон улсын харилцаа хамтын ажиллагааг урагшлуулж, шинжлэх ухаан технологийн шинэ үр бүтээлээр дамжин нэн олон орон болон ард түмэнд ашиг хүртээсэн байна.

Ирэх таван жилд Хятадын эрдэмтэд үргэлжлэн хүчир бэрхийг туулан дэвшиж, шинэчлэлээ эрчимжүүлж, нэн багтаамжтай, харилцан ашигтай, хамтаар хуваалцсан овор байдлаар олон улсын шинжлэх ухаан технологийн харилцаа хамтын ажиллагаанд оролцож, эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч хүчнээ нэмэгдүүлж, бүх хүн төрөлхтөний аз жаргалтай холбогдсон асуудлыг зохицуулахын төлөө, нэн үр ашигтай төсөл хангаж, дэлхийн нэн олон хүмүүс сайн сайхан амьдрахад туслах болно.

Их уншсан

холбоотой мэдээ