Зах зээлийн тогтвортой байдлыг баталгаажуулж байна

2020-10-06 11:43:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Энэ оны үндэсний баярын үеэр, Хятадын олон нутгийн аялал жуулчлал, баярын өдрийн зах зээл ажил үйлдвэрлэл сэргээсны дараах шинэ оргил үеийг угтан ирэв. Үүний зэрэгцээ олон нутгийнхан халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг сайтар хийж, зам тээвэр, хоол хүнс аялал жуулчлалын үйлчилгээг бүрэн үзүүлэн, баярын өдрийн зах зээлийн тогтвортой байдлыг баталгаажуулж байна.

Хүбей мужийн Хуан Хэ Лөү цэцэрлэгт хүрээлэн 10-р сарын 1-нд шөнийн аяллын ажиллагааг эхлүүлж, жуулчид захиалга өгч, биеийн халууныг хэмжүүлэн, эрүүл мэндийн код уншуулсан нөхцөлд цэцэрлэгт хүрээлэнтэй танилцах боломжтой юм.

Жуулчдын эрүүл мэндийг баталгаажуулахын тулд, Юуннань мужийн олон жуулчлалын газар жуулчин хүлээн авах хэмжээг 75 хувийн дотор тогтоон барьж байна.

Бээжин хотынхон төрөл бүрийн үйлчилгээний ажлыг сайтар хийж, хүний тоог тогтоон барих, захиалга авах, зорчигчдын оргил үеийг хуваарилах зэрэг арга хэмжээ хэрэгжүүлэв.

Цар тахлын нөхцөл байдалд, халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг сайтар хийсний дүнд, баяр амралтын үеэр Хятадын нутгуудын нийгмийн байдал тогтвортой, эмх цэгцтэй байж, аялал жуулчлал, баярын өдрийн ах зээл ид хөгжиж байна. Урьхан

Их уншсан

холбоотой мэдээ