​Барууны орнууд хүний эрхэнд халдаж буйг шүүмжлэв

2020-10-06 12:54:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассемблейн 3 зөвлөлийн ерөнхий мэтгэлцээнд Хятад, Орос, Беларусь, Камбож, Ангол, Куба, Палестин, Венесуэль зэрэг 26 улсыг төлөөлж Хятад улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жүнь үг хэлж, Америк ба барууны орнуудыг хүний эрхэнд халдаж байна гэж шүүмжлэв. Ганц талын албадлагын арга хэмжээг нэн даруй арилгаж, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах тогтолцоонд түлхүү анхаарал хандуулах хэрэгтэй.

Жан Жүнь хэлэхдээ, коронавирусийн халдвар нь улс орнуудад, ялангуяа хөгжиж буй орнуудад ноцтой нөлөө үзүүлсээр байна, тахлын эсрэг хариу арга хэмжээ авч, сэргээн босгохын тулд дэлхийн хамтын ажиллагаа, олон улсын хамтын ажиллагаа шаардагдаж байна. Ганц талын албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэх нь НҮБ-ын үндсэн дүрмийн зорилго, зарчим, олон улсын эрх зүй, олон талт үзэл түүнчлэн олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг зөрчиж байгаа бөгөөд энэ нь хүний эрхэнд маргашгүй нөлөө үзүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг бүрэн хэрэгжүүлэхэд саад болж, өртсөн орнуудын ард түмэнд хохирол авчирч байна. Хүмүүсийн, ялангуяа эмэгтэйчүүд, өсвөр насныхан, хүүхдүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрүүл мэндэд хохирол учруулж, эм эмнэлгийн технологи, тоног төхөөрөмж, материал олоход саад болж байна. Энэ нь цар тахлын үеэр улам илэрхий болжээ.

Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2020 оны 3-р сарын 26-нд улс орнуудын коронавирусийн эсрэг хариу арга хэмжээ авах чадварыг сулруулах хориг арга хэмжээг цуцлахыг уриалж, НҮБ-ын Хүний эрхийн комиссоос 3-р сарын 23-ны өдөр эрүүл мэндийн салбар болон хүний эрхэд сөргөөр нөлөөлж буй хориг арга хэмжээг багасган зогсоох тухай саналыг бид дэмжиж байна. Түүнчлэн хөгжиж буй орнуудын эсрэг ганц талын эдийн засгийн албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэхийг цуцлахын тулд яаралтай бөгөөд үр дүнтэй арга хэмжээ авахыг уриалж байна. НҮБ-ын Ерөнхий ассемблей саяхан баталсан "коронавирусийн эсрэг цогц зохицуулах хариу арга хэмжээ" -г бид дэмжиж байна. Энэхүү тогтоол нь бүх улс орнуудыг олон улсын эрх зүй, НҮБ-ын дүрэмд нийцэхгүй эдийн засаг, санхүү, худалдааны ганц талын арга хэмжээ нийтлэхгүй, хэрэгжүүлэхгүй байхыг уриалж байгаа юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн бүх гишүүд цар тахлын эсрэг цогц, үр дүнтэй арга хэмжээ авахын тулд ганц талын албадлагын арга хэмжээг даруй бөгөөд бүрэн хүчингүй болгохыг уриалж байна.

Хүний эрхийн зөвлөлөөс "Хууль сахиулах байгууллагын албан тушаалтнууд хэтрүүлж хүч хэрэглэх, хүний эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, Африк болон Африк гаралтай хүмүүсийн хүний эрх, үндсэн эрх чөлөөг баталгаажуулах" тогтоолыг баталж буйг бид дэмжиж, тогтоолыг бүрэн хэрэгжүүлэхийг уриалж байна.

Их уншсан

холбоотой мэдээ