​Трамп эмнэлгээс гарч Цагаан ордонд буцав

2020-10-06 13:13:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

КОВИД-19 эмчилгээ хийлгэж буй АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Америкийн зүүн нутгийн цагаар 5-ны орой эмнэлгээс гарч Цагаан ордонд буцан ирсэн боловч түүний эрүүл мэндийн баг Трамп бүрэн эдгэрээгүй гэж мэдэгджээ.

Шууд бичлэгээс харахад, Трамп Мэриланд дахь Уолтер Ридийн үндэсний цэргийн анагаах ухааны төвийн хаалгаар костюмтэй , маск зүүж гарч ирэн,дараа нь машинаар ерөнхийлөгчийн нисдэг тэргэнд хүрч суув. Очих газарт хүрсний дараа Трамп Цагаан ордны тавцан руу алхаж, маскаа тайлж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн зураг авахыг хүлээн авав. Буцах аяллын зам туршид Тэрээр сэтгүүлчдэд хандан үг хэлээгүй.

Трамп болон түүний гэргий Мелания 2-ны өглөө коронавирусийн халдвар авсан нь оношлогдож, тэр өдрийн орой нь Уолтер Ридийн үндэсний цэргийн анагаах ухааны төвд хүрч эмчлүүлжээ.

Их уншсан

холбоотой мэдээ