Брижит Хассан шагналын эзнээр тодорчээ

2020-10-06 17:40:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Тухайн нутгийн цагаар 10-р сарын 5-нд Берлинд, Германы канцлер Меркель 4-р Үндэсний интеграцын шагналыг гардууллаа. Сири улсын иргэн Брижит Хассан дижитал сургалтын тавцангаар дүрвэгсэд эмэгтэйчүүдэд тусалснаар уг шагналын эзнээр тодорчээ.

Германы 2020 оны Үндэсний интеграцийн шагнал нь эмэгтэйчүүдийн байр суурийг бэхжүүлэхэд анхаарал тавьсан байна. Меркель мөн өдөр хэлсэн үгэндээ "Амжилт гаргахад эмэгтэйчүүдээс салж чадахгүй" гэх Германы зохиолч Курт Тухолскийн үгнээс ишлэн хэлжээ.

Тэрээр, энэ үгийг ч уялдаа холбооны асуудалд хэрэглэж болно. Хэрэв цагаач эмэгтэйчүүд Германыг зохиолч гэж үзэн, Германы үндсэн үзэл баримтлалтай санал нэгтэй байвал тэдний хүүхдүүдийн өсөлт хөгжил, нэгдэн ороход маш эерэг үүрэг гүйцэтгэх болно. Үүний зэрэгцээ цагаачлал, интеграцчлалтай холбоотой ажил эрхэлж буй эмэгтэйчүүдийн эзлэх хувь харьцангуй өндөр байгаа бөгөөд олон тооны эмэгтэйчүүд энэ чиглэлээр сайн дурын ажил хийдэг юм.

Тэрээр, бидний оршин амьдарч буй дэлхий ертөнц төгс биш, хэт барууны үзэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, үзэн ядалт зэрэг нь бидний өдөр тутмын амьдралд оршсоор юм. Тиймээс Германы Холбооны Засгийн газар өнгөрсөн удаагийн интеграцийн дээд хэмжээний уулзалтын үеэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг Засгийн газрын тусгай хороо байгуулахаар шийдсэн юм. Хуулийг шударга ёсыг ашиглахаас гадна холбогдох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох нь маш чухал гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ