Олон улсын роботын холбооноос жил тутмын тайлан гаргалаа

2020-10-06 17:42:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Олон улсын роботын холбооноос жил тутмын тайландаа, ухаалаг үйлдвэрлэл, автоматжуулалтын үр нөлөөгөөр дэлхийн олон газруудын үйлдвэрүүдэд ажиллаж буй аж үйлдвэрийн роботын тоо 2.7 саяыг давж, шинэ рекорд тогтоосон гэлээ. 2014-2019 онд дэлхийн робот суурилуулалт 85% -иар өссөн байна. Дэлхийн хэмжээнд 2019 онд үйлдвэрлэлийн роботыг суурилуулсан топ таван зах зээл нь тусбүр Хятад, Япон, АНУ, БНСУ, Герман байлаа. Олон улсын роботын холбооны мэдэгдсэнээр, автомашины болон цахилгаан, электроникийн салбарууд уналтад орсон бөгөөд дээр нь цар тахлын нөлөөллөөс болж роботын салбар энэ онд томоохон захиалга авахад хэцүү болсон байна. Харин Хятад улс нь онцгой тохиолдол болсон гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ