фондерлен өөртөө хөл хорио тогтоожээ

2020-10-06 17:44:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Европын холбооны комиссын дарга фондерлен 5-нд цахим хуудсандаа: 9-р сарын 29-нд нэгэн арга хэмжээнд оролцох үеэр түүнтэй хамт оролцсон нэгэн хүн 10-р сарын 4-нд шинэ төрлийн коронавирусийн шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан учраас фондерлен 5-ны өдрөөс эхлэн өөртөө хөл хорио тогтоосноо нийтэлсэн байна.

Тэрээр 10-р сарын 1-нд шилэнгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан байна. 10-р сарын 5-нд ахиад шинжилгээ өгөхөд хариу нь мөн сөрөг гарчээ.

Бельгид суугаа Европын Комиссын эрүүл мэндийн журмын дагуу, шинэ төрлийн коронавирусийн халдвар авагсадтай ойр хавьтлын хүн эрхбиш ойртсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаанд өөрийгөө хөл хорион дэглэмд хамруулах ёстой юм байна.

Европын холбооноос зарласнаар, фондерлен 9-р сарын 29-нд Португалийн нийслэл Лиссабонд айлчилсан бөгөөд Португалийн Ерөнхий сайд Коста тэргүүтэй албаны хүмүүстэй уулзсан юм байна.

Их уншсан

холбоотой мэдээ