Бүх дэлхийгээрээ ядууг бууруулахад хүчин чадлаа өргөх болно

2020-10-06 19:26:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шинэ Хятад улс байгуулагдснаас хойш, ялангуяа өөрчлөлт нээлтээс хойш Хятадын эдийн засаг өндөр хурдтай хөгжиж, 850 сая хүн ядуугаас ангижирснаар, хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их хэмжээтэй, хамгийн урт хугацаа үргэлжилсэн мөртөө хамгийн олон хүнд ашиг хүртээсэн гайхамшгийг бүтээсэн юм. Энэ онд, Хятад улс ядуугаас бүх талаар ангижруулах зорилтоо биелүүлэх болно. Хөгжиж буй хамгийн том орон болсны хувьд, ядууг бууруулах талаар үүдсэн Хятадын “гайхамшиг” өөрөө бүх дэлхийгээрээ ядууг бууруулах салбарт маш томоохон хувь нэмэр оруулсан явдал болох юм.

Халдварын нөхцөлд ч гэсэн ядуугаас ангижруулах зорилтоо биелүүлэх Хятадын шийдвэр зориг болон итгэл эрмэлзэл өчүүхэн ч гуйваагүй юм. Энэ оны 4-р сард, Ши Жиньпин Шаань Ши мужид очин ажиллаж, ядуугаас ангижруулах шуурхай ажиллагааны гол сэдэвт төвлөрч, үйлдвэрлэл, ажил олголт, эрүүл хамгаалал, боловсрол зэргээр дамжин ядуугаас ангижруулах арга барилын талаар чиглэл болон замыг заан өгч, Хятад улс ядуугаас ангижруулах шуурхай ажиллагааны үүргээ товлосон цагтаа биелүүлэх гэсэн тодорхой мэдээллийг уламжилсан байна. Шинэ коронавирусийн уушгины халдвар гарсан нэн хүнд нөхцөл байдлыг даван туулахын тулд, Хятадын хэрэгжүүлсэн холбогдох цуврал арга хэмжээ үр ашигтай болсныг бодит байдал гэрчилсэн байна.

Хариуцлагатай том гүрний хувьд, Хятад улс дотооддоо ядуугаас ангижруулахын ахиулахын зэрэгцээ хүмүүсийн харилцаа, хамтран судлах, технологийн туслалцаа үзүүлэх зэрэг арга хэлбэрээр дамжин бусад орнуудад идэвхтэй тусалж, ядуу байдлаас хамтдаа гарсан байна.

Он гарснаас хойш, олон орны ядууг бууруулах ажил халдварын дайралтад учрах үед, Хятад улс олон улсын индэр дээрээс хөгжиж буй орны төлөө дуу хоолой болж, “эн тэргүүнд хөгжлийг чухалчлах”-ыг дурдаж, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, Их хорийн бүлгийн “өр зээлийг хойшлуулах санаачлага” зэргийг хэрэгжүүлсэн байна. Саяхан НҮБ байгуулагдсны 75 жилийн ойг тэмдэглэх дээд хурал дээр, Хятадын дээд удирдагч Ши Жиньпин дахинтаа уриалахдаа: хөгжлийн асуудлыг бүх дэлхийн макро хүрээний товойм байранд тавих ёстой гэжээ. Ингэснээр бүх дэлхийгээрээ хямралыг даван туулахад чиглэл зааж өгсөн байна. Дэлхийн хөгжил өөдрөг бус байдалд учрах үед, Хятад улс өөрөө үргэлжлэн хөгжих мөртөө олон улсын хамтын ажиллагаанд гүнзгий оролцож, бүх дэлхийгээрээ ядууг бууруулах ажил үйлст хүчин чадлаа өргөж, дэлхийн урагшлах чиглэлийг гэрэлтүүлж, хөгжлийн үр бүтээлийг хүн бүрд хүртээсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ