Хятадын хүний эрхийн үйлсийн хөгжлийн түүхэн ололтуудыг танилцууллаа

2020-10-07 11:27:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жюнь 6-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75-р чуулганы гуравдугаар хороонд үг хэлж, Хятадын хүний эрхийн үйлсийн хөгжлийн түүхэн ололтуудыг танилцууллаа.

Жань Жюнь хэлэхдээ, БНХАУ байгуулагдсан 71 жилийн турш, Хятадын үндэстнүүд босож зогссон, чинээлэгжих, хүчирхэгжих зэрэг асар их үсрэлтийг хийж, хүний эрхийн хөгжлийн бодит амжилтад хүрсэн юм. Хятад улс ард иргэдийг тэргүүн чухал байранд тавьж, 1.4 тэрбум хүний хоол ундны асуудлыг шийдэж, 850 сая хүнийг ядуурлаас гаргасан юм. Хятад улс амь насыг дээдэлж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах хамгийн хатуу бөгөөд нарийн оновчтой арга хэмжээг авснаар тахлын эсрэг тэмцэлд томоохон ялалт байгууллаа. Хятад улс ерөнхий төлөвлөлтөө үргэлжлүүлсээр байгаа бөгөөд “Хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний” гурав дахь дугаарыг гаргаж, хүний эрхийн бүрэн эрхийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлсэн юм. Хятад улс олон улсын шударга ёсыг эрс хамгаалсаар ирсэн бөгөөд дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж, хөгжиж буй орнуудын нэрийн өмнөөс дуу хоолойгоо хүргэж, шударга ёсыг баримталсаар ирсэн юм.

Тэрээр, Хятад улс үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг тууштай хамгаална. Шиньжяны зэрэг баруун бүс нутгийн хөгжлийг дэмжих гэсэн ё, Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хамгаалах ч тэр, бүр л хууль дээдлэх, үндэсний аюулгүй байдлаа хадгалах, ард иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах бодит хэрэгцээ юм. Энэ нь олон улсын нийгэмлэгийн авч буй практик үйл ажиллагаатай нийцэж байна. Бид энэхүү замналаар эргэлзээгүй замнах болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ