​Пакистан 55 орны өмнөөс хамтын байр сууриа илэрхийлжээ

2020-10-07 11:28:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 6-нд, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75-р чуулганы гуравдугаар хорооны ерөнхий санал шүүмжлэлийн үеэр, Пакистан 55 орны өмнөөс хамтын байр сууриа илэрхийлж, Хонконгийн хэргийг ашиглан Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэхээ илэрхийлсэн байна.

Бүрэн эрхэд улсын дотоод засаглалд оролцохгүй байх нь НҮБ-ын дүрмийн чухал зарчим бөгөөд олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ болох юм. Хонконгийн засаг захиргааны онцгой бүс бол Хятадын салшгүй бүрэлдэхүүн хэрэг, Хонконгийн асуудал бол Хятадын дотоод хэрэг, гаднынхан хөндлөнгөөс оролцох эрхгүй гэж яриандаа хэлсэн байна.

Мөн Хятад улсын Хонконгийн засаг захиргааны онцгой бүсэд “нэг улс хоёр систем” хэрэгжүүлэхийг дэмжинэ. Улс орнууд бүхэн хууль боловсруулж үндэсний аюулгүй байдлаа хамгаалах эрхтэй. Хятад улс Хонконгийн засаг захиргааны онцгой бүсэд үндэсний аюулгүй байдлын тухай хууль боловсруулж хэрэгжүүлж байгаа нь зүй ёсонд нийцэж байгаа бөгөөд "Нэг улс, хоёр систем" -ийн тогтвортой байдал, урт хугацааны хөгжилд тустай, мөн Хонконгийн тогтвортой цэцэглэн хөгжилд ашигтай гэж онцолсон байна.

Их уншсан

холбоотой мэдээ