Дэлхийн барааны худалдаа 9.2% -иар буурах төлөвтэй байна

2020-10-07 11:30:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ДХБ 6-нд нийтэлсэн "Дэлхийн худалдааны мэдээлэл ба хэтийн төлөв" -ийн шинэчилсэн тайландаа, дэлхийн барааны худалдаа энэ онд 9.2% -иар буурах төлөвтэй байгаа бөгөөд дэлхийн худалдааны байдал төсөөлж байснаас илүү сайн байж магадгүй гэжээ.

ДХБ энэ оны 4-р сард гаргасан тайланд төсөөлөхдөө, цар тахлын улмаас энэ оны дэлхийн худалдаа 13% -аас 32% хүртэл буурах болно гэлээ. Мөн шинэчилсэн тайландаа, дэлхийн хүрээнд 6, 7-р сард цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг зөөлрүүлсний улмаас эдийн засаг хурдацтай сэргэж, энэ жилийн дэлхийн худалдааны байдал төсөөлснөөс илүү сайн байх бөгөөд дэлхийн барааны худалдаа энэ онд 9.2% -иар буурах төлөвтэй байна гэжээ.

2021 онд дэлхийн барааны худалдаа 7.2% -иар өсөх төлөвтэй байгаа нь өмнөх төсөөлсөн эдийн засгийн өсөлтийн 20% -иас хавьгүй доогуур байгаа бөгөөд худалдааны цар хүрээ цар тахал гарахаас өмнөх түвшингээс хамаагүй бага байх болно гэж тайланд төсөөлсөн байна.

ДХБ онцлохдоо, уг төсөөлөлд тодорхойгүй байдал маш ихээр оршсоор байгаа бөгөөд дэлхийн худалдааны эцсийн байдал нь цар тахлын нөхцөл байдал, засгийн газрын цар тахын эсрэг авч буй арга хэмжээнээс шийдэгдэх болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ