Хоргосоор нэвтрэх Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн галт тэрэг 10 мянгыг давсан байна

2020-10-07 15:40:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-ны өдөр Хятад-Европын "Чунчин Шиньжян Европ" чиглэлийн галт тэрэг Хятадын Чунчингаас хөдөлж Шинжаан дахь Хоргос төмөр замын боомтоор дайран өнгөрсөн бөгөөд 18 хоногийн дараа Германы Дуйсбург хотод хүрнэ. Энэхүү галт тэрэг нь Шиньжяны Хоргос боомт дээр Төв Европ (Төв Ази) чиглэлийн галт тэрэг нээгдсэнээс хойшхи 10 мянга дахь галт тэрэг юм.

Энэ оны 1-р сараас 9-р сар хүртэл Шиньжян дахь Хоргос төмөр замын боомт дээр Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн 3243 галт тэрэг ажиллаж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар өссөн үзүүлэлт болжээ. 10-р сарын 1-ээс 6-ны хооронд Шиньжян дахь Хоргос төмөр замын боомтоос Хятад, Европ чиглэлийн нийт 78 галт тэрэг Герман, Польш, Узбекистан, Казахстан зэрэг орнуудыг чиглэв.

Өдгөө, Шиньжяны Хоргос төмөр замын боомтоор дамжин хил гарах Хятад-Европын галт тэрэгний 16 шугам ажиллаж байна. Галт тэрэгнүүд ихэвчлэн "Хятадад үйлдвэрлэв" бэлэн хувцас, гэр ахуйн бараа, барилгын материалын тээвэрлэлтийг Казахстан, Узбекистан, Герман, Польш зэрэг улс руу тээвэрлэх бол буцах галт тэрэг нь ихэвчлэн төмрийн хүдэр, модон материал, автомашины сэлбэг хэрэгсэл зэрэг импортын бараа бүтээгдэхүүнийг Чунцин, Чэндү, Си Ань руу тээвэрлэж байна.

Шиньжяны Хоргосын захиргаа энэ оны эхнээс гадаад худалдааг тогтворжуулах, өсөлтийг дэмжих, гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлэх, аж ахуйн нэгжийн ложистикийн зардлыг бууруулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ баталгаажуулж, гааль, төмөр зам болон бусад чиг үүргийн хэлтсүүдийг идэвхтэй уялдуулан зохицуулах чиглэлээр олон хөнгөлөлттэй арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үйлчилгээний эрч хүч, бодлогын үр нөлөөг бүрэн чөлөөлөх, гадаад худалдааны аж ахуйн нэгжийн хөгжилд тус дөхөм үзүүлжээ.

Их уншсан

холбоотой мэдээ