Санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг уриалав

2020-10-07 16:02:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

АНУ-ын Холбооны нөөцийн зөвлөлийн дарга Пауэлл 6-ны өдөр хэлэхдээ, АНУ-ын эдийн засгийн сэргэлтийн хэтийн төлөв маш тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд бодлогын хэт бага дэмжлэг нь эдийн засгийн сэргэлтийг сулруулна.

Пауэлл мөн өдөр, Америкийн бизнесийн эдийн засгийн үндэсний ассоциацийн жил тутмын уулзалтын үеэр хийсэн видео бичлэгт 5, 6-р сард илэрхий өсөлт гарсан бол өдгөө Америкийн эдийн засгийн өсөлтийн хурд саарч, урт хугацааны ажилгүйдлийн тоо нэмэгдэж, аж ахуйн нэгжүүдийн халагдах байдал олширч байна гэв.

Пауэлл АНУ-ын эдийн засгийг сэргээх хэтийн төлөвт хоёр том эрсдэл байна гэж үзэж байна. Нэгдүгээрт, коронавирусийн халдварыг бүрэн хяналтад оруулахаас өмнө нэн хатуу арга хэмжээ авах шаардлагатай бөгөөд ингэснээр эдийн засгийн үйл ажиллагааг эрс хязгаарлах болно. Хоёрдугаарт, эдийн засаг үргэлжлэн удаашрах нь цаашид сул дорой байдалд хүргэж болзошгүй юм.

 Энэ зорилгоор Пауэлл төсвийн бодлогын дэмжлэгийг үргэлжлүүлэн бэхжүүлэхийг уриалав. Тэрээр хэлэхдээ, эдийн засгийн тэлэлт бүрэн хэрэгжих боломжгүй, одоогийн бодлогын дэмжлэг хангалтгүй хэвээр байна. Бодлогын дэмжлэг хэтэрхий бага байвал эдийн засгийн сэргэлт сул, өрх, аж ахуйн нэгж дампуурлын тоо нэмэгдэж, эдийн засгийн чадавхад хохирол учруулж, цалингийн өсөлтийг хязгаарлах болно. Мөнгөний бодлого, төсвийн бодлого зэрэг нь эдийн засгийг тодорхой хүндрэлээс гарах хүртэл нэгэн зэрэг үргэлжлүүлэн дэмжиж байж эдийн засаг хүчтэй сэргэх боломжтой.

Их уншсан

холбоотой мэдээ