Хятад улс олон талт үзлийг баримтлагч, хамгаалагч байх болно

2020-10-07 22:42:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Олон асуудал, том ч асуудал байдаг, дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтууд явах тусам нэмэгдэж байна, зөвхөн хэлцэл, хамтын ажиллагаагаар шийдвэрлэх ёстой. Олон улсын асуудлыг бид зөвшилцөн байж шийдэх, хувь заяагаа хамтатгах нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт болоод байна" хэмээн саяхан болсон НҮБ байгуулагдсаны 75 жилийн ойн уулзалтын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпиний видеогоор хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч буй нь өнөөгийн дэлхий нийтэд тулгамдаж буй өрсөлдөөн сорилтыг олон талт үзэл санааны дагуу хариу арга хэмжээ авах нь нэн чухал болохыг харуулж байна.

Энэ он гарснаас хойш гэнэтийн халдвар нь хүн төрөлхтөнд асар их цохилт болов. Улс орнуудын хэвийн худалдааны үйл ажиллагаа зогсонги байдалд орж, дэлхийн эдийн засаг хүнд цохилтод өртөв. Үүний зэрэгцээ санхүүгийн хямралаас хойш олон улсын хамтын нийгэмлэгийн дунд бий болсон худалдааг ивээх үзэл улам бүр газар авч, зарим улс орон ганц талт үзлийг хөөцөлдөн, халдвараас урьдчилан сэргийлэх олон улсын хамтын ажиллагааг ноцтой эвдэж, цаашлаад дэлхий нийтийг сөргөлдүүлэх эрсдэлд дахин оруулж байна.

Халдвар дахин дэгдэж, дэлхийн эдийн засаг улам бүр хумигдаж буй үед халдварын сорилтыг даван туулах, дэлхийн эдийн засгийг сэргээхийн тулд Хятад улс тэмцсээр ирэв. ДХБ-гаар үндэс болгосон олон талт худалдааны тогтолцоог хамгаалах, улс орнуудтай "ногоон гарц" ажиллуулан үйлдвэрлэлээ сэргээн, дэлхийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хамгаалах, "бүс ба зам" сүлжээгээр холбогдох орнуудад халдвараас урьдчилан сэргийлэх эд материалын тусламж үзүүлэх, худалдаа өрнүүлэх зэрэг талаар Хятад улс өөрийн эдийн засгаа сэргээн дэлхий нийтийн эдийн засагт хувь нэмэр оруулж байна. Дурдууштай зүйл гэвэл, Хятад улс яг одоо дотоодынхоо том эргэлтээр гол болгон, гадаад дотоодын хоёр эргэлтийг хослуулах хөгжлийн шинэ байдлыг бий болгож байна. Энэ нь Хятад улс өндөр чансаатай хөгжлийн дотоодын хэрэгцээ болохоор үр барам Хятад улс дэлхийн улс орнуудтай том зах зээлийн орон зайгаа нийттэй хуваалцах гэсэн байр суурийг илтгэж, Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болсны хувьд хүлээх үүрэг хариуцлагыг илэрхийлж байгаа юм.

Өнөөгийн дэлхий ертөнцөд даяаршлыг сөрөх байдлыг толгой өндийж байгаа ч ямар ч ганц талт үзэл нь хүн төрөлхтний нийгэмд тулгамдаж буй үндсэн дамнасан сорилт, бэрхшээлийг шийдвэрлэж чадахгүй юм. Олон талт үзлийг баримтлан, нээлттэй хамтран ажиллаж чадвал хүн төрөлхтний нийгмийн тогтвортой хөгжилд хүрч чадна. Дэлхий ертөнц яаж өөрчлөгдсөн ч Хятад улс түүхэн зөв талд зогсож, олон улсын дүрэм журам, дэг журмыг тууштай баримтлан, дэлхийн асуудлуудыг шийдвэрлэхэд Хятад улсын оюун ухааныг нэмэрлэн, дэлхийн энх тайвныг бүтээгч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч үүрэг гүйцэтгэх болно.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ