​Дэлхийн эдийн засгийн форум Швейцарийн Люцерн хотод болно

2020-10-08 11:20:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дэлхийн эдийн засгийн форум 7-ны өдөр 2021 оны ээлжит хуралдааныг ирэх жилийн 5-р сарын 18-21-нд зохиож, зохион байгуулах газрыг Давосоос Швейцарийн Люцерн хотын Буергенсток болгон өөрчилснийг мэдэгдэв. Хуралдааныг зөвхөн оролцогчид, зохион байгуулагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг баталгаажуулсан нөхцөлд зохион байгуулна гэж Дэлхийн эдийн засгийн форум онцолж байна.

Швейцарийн Женев хотод төв байртай Дэлхийн эдийн засгийн форум нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага юм. Дэлхийн эдийн засгийн форумын (Өвлийн Давос) жил тутмын уулзалт оны эхний үеэр Швейцарийн Альпийн нурууны жижиг хот Давост зохион байгуулдаг бөгөөд дэлхийн улс төр, бизнес зэрэг нийгмийн бүхий л салбарын удирдагчдыг оролцуулах Дэлхийн эдийн засгийн форумын хамгийн нөлөө бүхий томоохон арга хэмжээ юм.

Коронавирусийн халдвар дэгдсэн нөхцөл байдалд, Дэлхийн эдийн засгийн форум энэ оны 8-р сард 2021 оны ээлжит хуралдааныг ирэх зун болгон хойшлуулахаа мэдэгдэв. Энэ сарын 7-нд дахин уулзалтыг (2021 оны 5-р сарын 18-21) зохион байгуулах цагийг тодорхойлж, Герман хэлээр ярьдаг Швейцарийн аялал жуулчлалын алдарт хот Люцерн дэх Билген ууланд зохион байгуулна. .

Ирэх оны 5-р сард болох уулзалт дэлхийн хамгийн хүнд сорилтуудыг даван туулахад шаардлагатай шийдлүүдэд анхаарлаа төвлөрүүлж, "Дэлхийн хөгжил сэргэлт " гол уриан дор зохион байгуулна гэж Дэлхийн эдийн засгийн форум мэдэгдэв. Дэлхийн эдийн засгийн форумын алсын хараатайгаар уг хуралд оролцож буй нийгмийн бүхий л салбарын удирдагчид хамтран дэлхийн сэргээн босголтын замын зураглалыг тодорхойлж, тахлын дараах эрин үед дэлхийн сэргэлтийг тодорхойлж, илүү хүртээмжтэй, тогтвортой нийгмийг сэргээн байгуулах болно.

Уулзалтыг ирэх оны 5-р сар хүртэл хойшлуулсан хэдий ч 2021 оны Дэлхийн эдийн засгийн форумын жил тутмын уулзалтыг онлайн болон тухайн газар дээрээс зохион байгуулах аргыг хослуулан хэрэглэнэ. Люцернд хуралд оролцогсод дэлхийн 400 газрын хүмүүстэй алсаас холбогдоно.

Их уншсан

холбоотой мэдээ