​Хятадын гадаад валютын нөөц буурчээ

2020-10-08 12:08:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Төрийн гадаад валютын удирдлагын газар 7-ны өдөр нийтэлсэн мэдээллээр, 2020 оны 9-р сарын сүүлчийн байдлаар Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд 142 тэрбум 600 сая ам долларт хүрч, 8-р сарын сүүлчээс 22 тэрбум ам доллар буюу 0.7 хувиар буурчээ. 9-р сард валютын нөөцийн хэмжээ буурсан нь өмнөх таван сарын дараалан өсөх хандлагыг эцэслэв.

Гадаад валютын удирдлагын газрын орлогч дарга бөгөөд хэвлэлийн төлөөлөгч Ван Чунь-ин хэлэхдээ, 9-р сард Хятадын валютын зах зээл эрэлт, нийлүүлэлт үндсэндээ тэнцвэртэй байж, хил дамнасан хөрөнгийн эргэлт ерөнхийдөө тогтвортой байв. Олон улсын санхүүгийн зах зээл коронавирусийн халдварын нөлөөнд томоохон улс орнуудын мөнгөний болон төсвийн бодлого хэрэгжиж, хөрөнгийн үнийн өсөх буурах байдал гарч, амдолларын индекс бага зэрэг өссөн байна. Валютын ханшийн тооцоо ба хөрөнгийн үнийн өөрчлөлтийн нөлөөллөөр тухайн сард валютын нөөцийн хэмжээ зохих хэмжээгээр буурчээ.

Цар тахлын нөхцөл байдалд, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хэтийн төлөв тодорхойгүй, санхүүгийн зах зээлийн хэлбэлзэл нэмэгдэж, хил дамнасан хөрөнгийн эргэлт түргэсэж, валютын нөөцийн цар хүрээний сар бүрийн хэлбэлзэл хэвийн байдалтай байна гэж Хятадын Минь Шэн банкны ахлах судлаач Вэнь Бинь үзэж байна. Дараагийн шатанд Хятадын гадаад валютын нөөц тогтвортой хэвээр байх болно. Хятадын эдийн засаг аажмаар тогтворжиж, сэргэхийн хэрээр илүү нааштай ахиц дэвшил гарч, макро эдийн засаг тогтвортой байдлын дунд урашилж, валютын нөөцийг тогтвортой хэмжээнд хадгалах үндэс суурийг тавих болно.

Тэрээр цааш нь хэлэхдээ, дотоодын янз бүрийн шинэчлэлийн арга хэмжээнүүдийн тогтвортой ахиц дэвшил, гадаадад нээлттэй байлгахыг цаашид өргөжүүлэхийн хэрээр худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбарчлах илүү таатай нөхцлийг бүрдүүлж, улмаар хил дамнасан хөрөнгийн эргэлтийн тэнцвэрийг ахиулж, гадаад валютын зах зээлийн хэвийн ажиллагааг хангахад тус дөхөм болно.

Их уншсан

холбоотой мэдээ