Хятадын ядуугаас ангижруулах ажлыг өндрөөр үнэлжээ

2020-10-08 15:47:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ядуурлыг арилгах нь бүх орны иргэдийн дэлхийн эдийн засгийн хөгжлийн үр шимийг хамтдаа хуваалцах зайлшгүй шаардлага бөгөөд эдийн засгийн даяаршлыг илүү нээлттэй, хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтдаа ашиг хожих чиглэлд хүргэх чухал арга зам юм. Дэлхийн ядуурлыг ангижруулах ажлын талаар Хятад улс тэргүүнд явсаар ирсэн юм. Улам олон хүнийг ядуурлаас гаргахын зэрэгцээ Хятад улс ядуурлыг буруулах олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй өргүүлж, олон улсын нийгэмлэгтэй хамт НҮБ-ын тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрт тусгагдсан ядуурлыг бууруулах зорилтыг биелүүлэхийн тулд хичээн ажиллаж байна. Хятад улсын энэ талын хичээл зүтгэл олон улс орнуудын хүмүүсийн өндөр үнэлгээг олсон байна.

Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан нь хөгжиж буй гишүүн орнуудад хүнсний болон хөдөө аж ахуйн хөгжлийн зээл олгодог НҮБ-ын тогтолцооны санхүүгийн байгууллага юм.

Уг байгууллагын БНХАУ-д суугаа төлөөлөгч Маттео хэлэхдээ, Хятадын ядуурлыг бууруулах үзэл баримтлал, арга хэмжээ нь бусад хөгжиж буй орнуудад лавлалт болно гэжээ.

"Хятадын авч буй арга бол судалгааны аргаар ядуурлыг бууруулах зорилтыг тодорхойлж, тэдний ядуурлын шалтгааныг задлан шинжилж, дараа нь эдгээр мэдээлэлд үндэслэн зорилтот арга хэмжээг боловсруулж, ядуурлыг бууруулахад нь тусалж байгаа юм. Миний үзэхээр, энэхүү үзэл баримтлалыг бусад орнуудад хэрэгжүүлж болно. Яриангүй тэр цэгээр нь хуулбарлах учир биш, тухайн газрын бодит байдалд тулгуурлан ашиглах болно гэжээ.

"Нэг аян" ТББ-ын Африкийн холбоо, Зүүн Африкийн бүсийн тэргүүн Дорин Нининахазви олон жилийн турш ядуурлыг бууруулах ажилд тулж ажиллаж байгаа. Тэрээр Хятадын ядуурлыг бууруулах талаар хийсэн ажил нь Африкийн орнуудад лавлагаа болно гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ