Ганц талт үзлийг баримтлагч Америкийн улс төрчид хүний эрхийн өр хийж байна

2020-10-08 22:39:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ойрын өдрүүдэд НҮБ-ын ерөнхий ассамблейн 75 дахь чуулганы 3-р хорооны хурлын үеэр хүний эрхийн асуудлаар ширүүн маргаан болж байна. Америк зэрэг зарим орон Хятадын хүний эрхийн асуудлыг харлуулж буй нь Хятадын талын ширүүн шүүмжлэлд өртөв. 70 гаруй улс орон Хятад улсыг дэмжиж, Америк зэрэг зарим орон хүний эрх хэмээх шийдэм эргүүлж Хятадын дотоод засаглалд гар дүрэх гэсэн хуйвалдлага дахин ялагдал хүлээв. Энэ бол НҮБ-ын индэрт олон талт үзэл нь ганц талт үзэлд цохилт өгсөн тод жишээ юм.

Америкийн зарим улс төрчид олон улсын үйл хэрэгт давхар стандарт хэрэгжүүлэн, зарим улс оронд хүч хэрэглэх, ганц талын хориг арга хэмжээ авч, хориг тавиулсан улс орны эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулахыг ноцтой хохироож, хүний эрхийг тасралтгүй зөрчсөөр ирэв. Хувиа бодсон Америкийн зарим улс төрчид дэлхий нийтийн халдвараас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хамгийн том эвдэгч болж, дэлхийн ард иргэдэд ихээхэн хүний эрхийг өр хийж байна.

Зарим хөгжиж буй орнууд, ялангуяа урт хугацааны турш барууны орнуудын хориг арга хэмжээнд өртсөн улс орнууд өөрсдөө халдвараас урьдчилан сэргийлэх асар их дарамтад байж, олон улсын хамтын нийгэмлэгийн тусламж шаардлагатай байна. Харин Америкийн зарим улс төрчид өчүүхэн ч өр өвдөх сэтгэлгүй эсрэгээр халдварыг улс төржүүлэн, улам ихээр хориг тавьж, эдгээр орнуудад нийгмийн эмх замбараагүй байдлыг эрчимжүүлж, үзэн ядалт, сөргөлдөөнийг өдөөж, цаашлаад төр улсыг нь нураах зорилготой ажиллаж байна. Энэхүү бусдыг уруу татах үйлдэл нь Америк маягийн дээрэлхүү үзлийн үнэн төрх болон Америкийн улс төрчдийн хөөрөгдөж буй "ардчилал", "хүний эрх" хэмээгчийг дэлхий нийтэд харуулж байна.

Хятадын тал энэ удаад 26 орныг төлөөлөн дахин уриалахдаа: Дэлхий нийтээрээ сэтгэл санаа нэгтэй байх, олон улс хамтран ажиллах нь Ковид-19 халдварыг даван туулах хамгийн хүчтэй зэвсэг юм, ганц талт арга хэмжээгээ даруй зогсоож, олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүд халдвараас урьдчилан сэргийлэх бүх талын, үр ашигтай арга хэмжээ авах хэрэгтэй гэжээ. Энэхүү байр суурь нь олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын дуун хоолойг тусгаж байна.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ