Меркел Үндэсний интеграцийн шагнал олгов

2020-10-08 22:53:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 10-р сарын 5-нд, Германы канцлер Меркел Үндэсний интеграцийн 4-р удаагийн шагналыг Берлин хотод гардуулав. Энэ оны шагнал гардагч бол Сириэс ирсэн хатагтай Брижит Хассан юм, тэрээр цахим индэрээр дамжин дүрвэсэн эмэгтэйчүүдийг тусалснаар, шагнан хөхиүлэгдсэн байна.

Германы 2020 оны Үндэсний интеграцийн шагнал голцуу эмэгтэйчүүдийн байр суурийг эрчимжүүлэхийг анхаарсан байна. Тус өдөр Меркел хэлсэн үгэндээ Германы зохиолч Курт Тухорскийн хэлсэн “амжилт бүсгүйчүүдээс салж чадахгүй” гэсэн үгийг эшилсэн байна. Тэрээр хэлэхдээ, “Энэ үгийг интеграцийн асуудал дээр хэрэглэж болно. Хэрэв цагаач эмэгтэйчүүд Германыг өөрийн орноо хэмээн бодож, Германы үндсэн үнэт зүйлийг хүлээн зөвшөөрөхөд хүрвэл, тэдний үр хүүхэд нэн сайнаар өсөн бойжих болон нийгэм нийттэй уялдахад маш идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно. Үүний зэрэгцээ цагаачдын уялдан нэгдэх холбогдох ажил төрөл эрхэлж байгаа хүмүүсийн дотор эмэгтэйчүүд нэлээд их хэмжээг эзэлж, бас олон тооны эмэгтэйчүүд тус салбарт сайн дурын ажил хийдэг байна. Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн хамтын хүчин чармайлтаар уялдан нэгдэх ажлыг нэн урагштай өрнүүлж чадна гэдэгт итгэж байна” гэжээ.

Меркел тэмдэглэхдээ: Германы цагаачдын уялдан нэгдэх асуудлын үүрэг хүнд зам хол байгаа, зангилаа нь гэвэл тус оронд амьдарч байгаа бүх хүмүүс эв нэгтэй байх хэрэгтэй гэжээ. Тэрээр хэлэхдээ, “Бидний оршин буй дэлхий ертөнц тийм ч төгс төгөлдөр биш. Хэт барууны үзэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, өс хонжин болон дайралт өдөр тутмын амьдралд оршсоор байна, ялангуяа цагаачдын уялдан нэгдэх явцад маш нийдэм оршиж байгаа. Иймээс ХБНГУ-ын засгийн газар нэгэн удаагийн уялдан нэгдэх дээд хурлын хугацаанд засгийн газрын онцгой комисс байгуулж, өшин гадуурхах болон арьс өнгөөр ялгаварлах үзлийн асуудлыг тусгайлан зохицуулахаар шийдсэн юм. Хуулиар шударга ёсыг хамгаалахаас гадна, холбогдох гэмт ажиллагааг урьдчилан сэргийлж, түүнийг цаг тухайд нь хориглох явдал маш чухал юм. Энэ нь 10-р сард буюу дараагийн удаа зохион байгуулах гэж байгаа уялдан нэгдэх дээд хурлаар судлан хэлэлцэх чухал сэдэв болох юм” гэжээ.

Германы Үндэсний интеграцийн шагнал бол уялдан нэгдэх онцгой амжилтыг хүлээн зөвшөөрч буй явдал юм. Тус шагналыг гардагч ердөө амжилттай уялдан нэгдсэний үлгэр дууриал байдаг бөгөөд нэн олон хүмүүсийг түүнд оролцуулах талаар урамшуулж чадсан хүн байдаг. Энэ оны нэр дэвшсэн төсөл нийтдээ 10 байв, эцсийн бүлэгт цолгорон гарсан нь 2014 онд дүрвэгсдийн нэрээр Сириэс ирсэн Германы хатагтай Брижит Хассан болно. 2019 онд тэрээр Гамбургт Магистрын сургалт төгссөний дараа тухайн орон нутагт оршин амьдарч, өөртэйгээ адил хувь тавилантай эмэгтэйчүүд Германд нэн сайн ажиллаж суралцахад тусалсан байна. Брижит Хассан хэлэхдээ: “Миний байгуулсан‘Брижит Хассантай хамт суралцъя’гэсэн баг нь голцуу Сирийн хойд биеэс ирсэн эмэгтэй дүрвэгсдэд герман хэл зааж, тэдэнд туслан амьдралд нь тулгарсан асуудлуудыг зохицуулан өгдөг, жишээлбэл материалын гэрчилгээг хэрхэн бүрдүүлэх, ажил мэргэжлийн сургалтын нөхцөлийг хэрхэн хангах, холбогдох эрх баригчидтай хэрхэн болзох гэх мэт. Би иймэрхүү арга хэлбэрээр дамжин эмэгтэй дүрвэгсдэд хүсэл зориг хангахыг хүсэж байна. 6 жилийн өмнө би анх ирж байгаа үедээ тэдэнтэй адилхан өнгөрөлттэй байсан. Би өөрийн мэдлэгээ хуваалцаж, тэднийг нэн сайн зохицон уялдуулах болно” гэжээ.

Ганаа орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ