НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдов

2020-10-14 09:09:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улс НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75-р чуулганд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр дахинтаа сонгогдсон байна. Үүрэгт ажлын хугацаа нь 2021-2023 оныг хүртэл юм. Өргөн олон гишүүн орнуудын дэмжлэгт Хятад улс чин сэтгэлийн талархал илэрхийлсэн бөгөөд мөн удаад сонгогдсон бусад гишүүдэд халуун баяр хүргэсэн байна.

Хятад улс хүний эрхийг хамгаалахыг дээд хэмжээнд чухалчлан ахиулсаар ирсэн бөгөөд Хятадын онцлогтой хүний эрхийн хөгжлийн замнал асар их ололт амжилтад хүрэв. Хятад улс урьд нь хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр дөрөв удаа сонгогдсон байна. Хятадын тал энэ удаад сонгогдсоноороо боломж болгож, цаашид ч олон талт үзлийг хэлбэрэлтгүй дэмжиж, НҮБ-ын дүрэм, зарчмыг хэлбэрэлтгүй хамгаалж, хүний эрхийн үйлсийн ажилд гүнзгий оролцон, олон улсын хүний эрхийн солилцоо, хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, хүний эрхийн асуудлыг улс төржүүлэх, хоёр зүйлийн стандарт баримтлах буруу үйлдлийг тодорхой эсэргүүцэж, олон улсын хүний эрхийн үйлс эрүүлээр хөгжихийг ахиулахад илүү их хувьд нэмэр оруулах болно.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2006 оны 3-р сард байгуулагдсан бөгөөд уул нь НҮБ-ын Хүний эрхийн комисс гэх байгууллага байсан юм.

Их уншсан

холбоотой мэдээ