Америкийн талын гаргасан мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв

2020-10-14 10:19:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жуншинь агентлагийн мэдээ: 13-нд Оросын Риа Новости агентлаг ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд Сергей Риабковын үгнээс эш татаж мэдээлснээр, Америкийн талын нийтэлсэн цөмийн зэвсгийн агуулахыг царцаах тухай холбогдох мэдэгдлийг Оросын тал хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

“Оросын сонин”-ны мэдээлснээс үзэхэд, Америк, Оросын цэргийн зэвсгийг хорогдуулах тухай хэлэлцээг хариуцсан АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын тусгай элч Маршал Биллингсле 13-нд мэдээллийн хэрэгсэлд хандан хэлсэн үгэндээ, АНУ-ын тал Америк, Оросын цөмийн зэвсгийн агуулахыг түр хугацаа царцаасан нөхцөлд “Стратегийн зэвсгийг хорогдуулах тухай шинэ гэрээ”-г сунгахад бэлэн байна гэж хэлсэн бөгөөд Америк, Орос хоёр тал уг асуудлаар зарчмын шинжтэй нийтлэг тохиролцоонд хүрсэн гэдгийг онцолсон байна.

Үүнд холбогдуулан Сергей Риабков 13-нд хариу болгож хэлсэн үгэндээ: үүнийг хүлээн зөвшөөрөхийн аргагүй. Энэ нь Оросын тал цөмийн зэвсгийн агуулахыг царцаахыг эсэргүүцэж байгаагаас шалтгаалж байгаа бус, харин холбогдох стратегийн тогтвортой байдал, тухайлбал тээвэрлэх хэрэгслийн асуудлыг шийдвэрлэх, сансрын асуудал, түүнчлэн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем зэрэг асуудлыг бүх талаар шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ