Энэ онд дэлхийн эдийн засаг 4.4 хувиар хумигдана

2020-10-14 10:21:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 13-нд ОУВС-гийн байгууллага “Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн тайлан” нийтэлжээ. Уг тайланд, 2020 онд дэлхийн эдийн засаг 4.4 хувиар хумигдана, харин Хятад улсын эдийн засаг 1.9 хувиар өсөн нэмэгдэх бөгөөд дэлхийд цорын ганц эерэг өсөлтөд хүрсэн гол эдийн засгийн цогц болно гэжээ.

Тайланд тэмдэглэснээр, эдийн засаг алхам алхмаар сэргэж буйг дагалдан, дэлхийн эдийн засаг уналтаас гарч байна. Хятад улс чухал хувьд нэмэр оруулагч болсны хувьд, олон улсын худалдаанд тусалснаар 6-р сараас эхлэн сэргэн нэмэгдэв. Гэтэл зарим бүс нутагт цар тахал даамжрах нь түргэссэнээр маш олон эдийн засгийн цогц 8-р сараас эхлэн эдийн засгийн сэргэлтийн алхаагаа удаашруулсан байна.

Бодитоор авч хэлбэл, энэ онд өндөр хөгжилтэй эдийн засгийн цогцын эдийн засаг 5.8 хувиар хумигдаж, шинэ зах зээл болон хөгжиж буй эдийн засгийн цогцын эдийн засаг 3.3 хувиар хумигдах юм байна. Үүнд, АНУ-ын эдийн засаг 4.3 хувиар, евро бүсийн эдийн засаг 8.3 хувиар, Японы эдийн засаг 5.3 хувиар тус тус буурах төлөвтэй бөгөөд 6-р сарын төсөөлөлтэй харьцуулахад бүгдийг зохих хэмжээгээр өсгөсөн байна. Энэтхэгийн эдийн засаг 10.3 хувиар хумигдана хэмээн төсөөлсөн нь 6-р сарынхтай харьцуулахад төсөөллийг 5.8 нэгжээр бууруулжээ.

Их уншсан

холбоотой мэдээ