Ван И Сингапурын гадаад харилцааны сайдтай хэлэлцээ хийв

2020-10-14 10:41:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жуншинь агентлагийн мэдээ: Тухайн орон нутгийн цагаар 10-р сарын 13-нд, Зүүн Өмнөд Азид айлчилж буй Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Ван И Сингапураар дамжин өнгөрөхдөө тус улсад айлчилсан бөгөөд Сингапурын гадаад харилцааны сайд Вивиан Балакришнантай хэлэлцээ хийжээ.

Вивиан Балакришман хэлэхдээ, цар тахлыг тогтоон барих, сэргийлэхийг байнгын болгохыг эрчимжүүлж буй нөхцөл байдалд хоёр орон харилцаа хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, өндөр зиндааны харилцаа солилцоогоо хадгалан, хүмүүсийн ирж очих солилцоог даруй түргэн сэргээн хэвийн болгохыг хүсэж байна гэжээ.

Ван И хэлсэн үгэндээ: Вакцины судалгааны талаар Сингапурын талтай хоёр талт, гурван талт хамтын ажиллагаа өрнүүлэн, бүс нутгийн хүмүүсийн ирж очих солилцооны “дөхөм түргэн коридор” болон бараа бүтээгдэхүүн нэвтрэх “ногоон гарц”-ын сүлжээг бүтээн байгуулахыг хамтаар ахиулахад Хятадын тал бэлэн байна. Сингапурын талтай гар нийлэн хичээн зүтгэж, хоёр талт дээд зиндааны харилцаа солилцоо болон олон салбарын харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулах, олон улсын энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад эерэг хувь нэмэр оруулахад Хятадын тал бэлэн байна гэв. Уртнасан

Их уншсан

холбоотой мэдээ