Азийн соёл иргэншлийн яриа уулзалтын нээлт

2019-05-16 09:16:13
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn
11:46

Хятадын хөгжил бол дэлхий нийтийн хөгжил юм

15-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Азийн соёл иргэншлийн яриа хэлцэлд тавьсан илтгэлдээ: Өнөөдрийн Хятадын хөгжил бол зөвхөн Хятадын хөгжил бус, харин Азийн хөгжил, мөн дэлхийн хөгжил юм гэжээ.

Тэрээр: Хятадын үндэстнүүдийн соёл иргэншил бол Азийн соёл иргэншлийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Эртнээс эдүгээг хүртэл Хятадын үндэстнүүдийн соёл иргэншил уламжлан шинэчлэх явцад тасралтгүй хөгжин, цаг үеийн урсгалд тасралтгүй өөрчлөгдөж, Хятадын үндэстнүүдийн хамгийн гүн гүнзгий оюун санааны эрэл хайгуулыг шингээсэн байдаг. Хятадын үндэстний соёл иргэншил нь он цагийн уртад улам хөгжиж, өнгө төрхөө алдаагүй явж ирлээ. Хөршүүдтэйгээ эв найртай харьцах, ард иргэдээ амар тайван байлгах нь Хятадын үндэстнүүдийн соёл иргэншлийн баримталсаар ирсэн үзэл баримтлал юм. Ард иргэддээ үр өгөөжтэй, иргэдээ амар амгалан чинээлэг байлгах нь Хятадын үндэстнүүдийн соёл иргэншлийн ил тод үзэл баримтлал мөн. Хуучнаа шинэчлэн, цаг үетэйгээ зэрэгцэн орших нь Хятадын үндэстнүүдийн соёл иргэншлийн оюун санааны мөнхийн үзэл баримтлал юм. Байгалийн жамыг дагах, хүн байгалийн шүтэлцээг дээдлэх нь Хятадын үндэстнүүдийн соёл иргэншлийн оршин тогтнох үндсэн үзэл баримтлал мөн. Цаашид Хятад улс илүү нээлттэй байдлаар дэлхий нийттэй харилцаж, илүү эрч хүчтэй соёл иргэншлийн амжилт бүтээлээр дэлхийн нийтэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна гэжээ. 

11:42

Азийн орнуудтай аялал жуулчлалыг дэмжих төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бэлэн байна 

15-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Азийн соёл иргэншлийн солилцоог ахиулах талаар 4 зүйлт санал дэвшүүлсэн юм. Тэрээр: Соёл иргэншлийг тогтвортой хөгжүүлэхэд цаг үеийн шаардлагыг дагах хэрэгтэй бөгөөд шинийг бүтээх ёстой. Мөн соёл иргэншлийн ахиц дэвшлийн эх үүсвэрийг идэвхжүүлж, цаг хугацаа, орон зайг дамнасан баялаг агуулгатай соёл иргэншлийн үр дүнг үргэлж бий болгох хэрэгтэй гэжээ. 

Ши Жиньпин: Шинэчлэл хийх хүчнийг бий болгох шууд арга барил бол өөр өөр соёл иргэншилтэй танилцаж, бусдын давуу талыг хүлээн авч, өөрийнхөө санаа бодлыг хөгжүүлэх хэрэгтэй. Улс орнуудтай Азийн аялал жуулчлалыг дэмжих төлөвлөгөө хэрэгжүүлж, Азийн эдийн засгийн хөгжлийг дэмжин, Ази тивийн ард түмний найрамдалд илүү их хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн байна гэжээ. 

2018 онд, Хятадын 160 сая гаруй жуулчин хилийн чанад аялж, Хятад улс хилийн чанадаас давхацсан тоогоор140 сая гаруй жуулчин хүлээн авсан юм.

11:42

Иргэншлийг боогдуулбал доройтно 

15-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Азийн соёл иргэншлийн яриа хэлцэлд тавьсан илтгэлдээ: Бүх амьд организмд бодисын солилцоо хэрэгтэй, эс тэгвээс амь нас нь эцэслэх болно. Соёл иргэншил ч адилхан, харилцан солилцож, туршлагаа хуваалцан, давуу талаа хөгжүүлж, дутагдалтай талаа сайжруулбал амьдрах эрч хүчээ хадгалж чадна. Тэгэхдээ соёл иргэншлийн солилцоо адил тэгш, олон ургальч, олон чиглэлтэй байх ёстой гэжээ. 

Ши Жиньпин олон улс орнууд уужуу сэтгэлээр соёлын солилцооны саад бэрхшээлийг арилган, бусад соёл иргэншлийн шим тэжээлийг хамтатган шингээхийг уриалсан юм. 

Тэрээр: Хятад улс Азийн олон орны залуус, иргэний нийгэмлэг, орон нутгийнхан, хэвлэл мэдээлэл зэрэг салбартай солилцоо өрнүүлэн, судалгааны байгууллагын хамтын ажиллагааны сүлжээ байгуулж, хамтран ажиллах загвар, ажил хэрэгч хамтын ажиллагааны олон хэлбэрийг хөгжүүлж, Азийн соёл иргэншлийн солилцоонд боломж нөхцөл бүрдүүлэхийг уриалж байна гэжээ.

11:38

Өөр өөр соёл иргэншлийг сонирхох шаардлага бий

15-нд Хятад улсын дарга Ши Жиньпин: Өөр өөр соёл, өөрийн гэсэн гайхамшигт зүйлтэй. Өөр өөр соёлын хооронд зөрчил гэж үгүй. Харин таалан сонирхох шаардлага л бий гэжээ. 

Тэрээр: Аливаа сайн сайхан зүйлс харилцан холбоотой байдаг. Азийн орнууд тус тусын соёл иргэншлээ эрч хүчээр сэлбээд зогсохгүй бусад улс орны соёл иргэншлийн хөгжилд боломж бүрдүүлж, дэлхийн соёл иргэншлийг бүхэлд нь хөгжүүлэх ёстой гэжээ. 

Ши Жиньпин: Сонгодог бүтээл, урлагийн бүтээл нь соёл иргэншлийн гоо сайхныг харуулдаг. Хятадын тал холбогдох улс орнуудтай хамт Азийн сонгодог бүтээлийг харилцан орчуулах, Азийн кино уран бүтээлийг харилцан солилцон хамтран ажиллах хөтөлбөр хэрэгжүүлж, бие биенийхээ соёл иргэншлийг харилцан ойлгож, сонирхохыг дэмжин, соёл иргэншлийн гоо сайхныг харуулах, түгээн дэлгэрүүлэхэд санаа бодлоо солилцох харилцан суралцах индэр гаргахыг зорьж байна гэжээ.

11:29

Соёл иргэншлийн солилцоонд ихэмсэг, өрөөсгөл үзэлийг орхих ёстой

15-нд Бээжин хотноо Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл болов. БНХАУ-ын дарга Ши Жиньпин илтгэл тавьж, соёл иргэншлийн солилцооны явцад эрх тэгш, харилцан хүндэтгэж, ихэмсэг зан, өрөөсгөл үзлийг орхин, янз бүрийн соёл иргэншлийн ялгааны тухай ойлголтоо гүнзгийрүүлэхийг улс орнуудад уриаллаа. 

Тэрээр: Соёл иргэншил бүхэн өөрийн үнэ цэнэтэй. Хүн төрөлхтөн арьсны өнгө, үг хэлний ялгаатай. Соёл иргэншил нь тус тусын онцлог шинжтэй. Харин сайн муу дээд доод гэсэн ялгаа байхгүй юм. Өөрийн соёл иргэншил, арьсны өнгөө бусдаас давуу гэж үзэн, улмаар бусдын соёл иргэншлийг өөрчилж, орлуулахаар оролдож буй нь маш мунхаг үзэл бодол, гамшгийн чанартай үйл ажиллагаа юм. Улс орнуудтай хамт Азийн соёлын өвийг хамгаалах талаар идэвхтэй ажиллаж, соёл иргэншлийг сайтар уламжлан хөгжүүлэхийн тулд ноён нуруу болоход Хятад улс бэлэн байна гэжээ. 

11:28

Хүмүүнлэгийн суурийг бэхжүүлэх талаар дөрвөн зүйлт санал дэвшүүлэв 

15-нд Хятад улсын дарга Ши Жиньпин: Дэлхийн өөр өөр улс орон, өөр өөр үндэстэн, өөр өөр соёл иргэншил харилцан харилцаа холбоогоо эрчимжүүлж, Азийн хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын хүмүүнлэгийн суурийг бэхжүүлэх хэрэгтэй гэжээ. 

Тэрээр: Соёл иргэншил олон янз байж, солилцоо хийж, харилцан туршлага солилцсоны үр дүнд хөгжих болно. “Харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан, нэг нэгэндээ сайн сайхныг хүсэн ерөөж, сайн сайхан зэрэгцэн оршиж, нээлттэй, багтаамжтай, харилцан суралцаж, цаг үетэйгээ зэрэгцэн урагшилж, шинийг бүтээж, хөгжих хэрэгтэй” хэмээн уриалжээ.

11:16

Ард түмнийхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэх ёстой

15-нд, Бээжинд болж буй Азийн соёл иргэншлийн яриа хэлцэлд Хятад улсын дарга Ши Жиньпин: Азийн орнууд адилхан түүхийн нөхцөл байдалд нүүрлэж, адилхан хүсэл мөрөөдөлтэй учраас Азийн ард иргэдийн сайн сайхан амьдралын хүсэл тэмүүллийг бодит хэрэг болгон биелүүлэх хэрэгтэй гэжээ.

Тэрээр: Азийн ард иргэд энх тайван, амар амгалан, хамтдаа цэцэглэн хөгжсөн, нээлттэй, дэд бүтцээр холбогдсон Ази тивийг хүсэн мөрөөдөж байна. Азийн орнууд харилцан хүндэтгэсэн, харилцан итгэлцсэн, эв найртай зэрэгцэн оршиж, нээлттэй, багтаамжтай, хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтдаа ашиг олсон эдийн засгийн даяаршлыг хамтдаа ахиулж, зарим орны иргэдийг ядуу хоцрогдсон байдлаас хамтдаа гарган, хүүхдүүдийг идэх хоолтой, өмсөх хувцастай болгохыг уриалж байна. Азийн орнууд нээлттэй үзэл баримтлалаар бодлого, дэд бүтэц, худалдаа, банк санхүүг холбосон, иргэдийн харилцаа өргөтгөн, Азийн болон хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа бүтээн байгуулахыг хүсэж байна гэжээ. 

11:12

Азийн соёл иргэншил дэлхийн соёл иргэншлийн солилцооны явцад хөгжиж байна

15-нд Хятад улсын дарга Ши Жиньпин: Ази соёл иргэншлийн өөрийн итгэлийг эрчимжүүлж, дэлхийн бусад соёл иргэншилтэй харилцан солилцож, Азийн соёл иргэншлийн шинэ хуудсыг нээх хэрэгтэй гэжээ. 

Тэрээр: Ази бол хүн төрөлхтний хамгийн эрт суурьшсан бүс нутгийн нэг юм. Хэдэн мянган жилийн хөгжлийн явцад Азийн ард түмэн гайхамшигтай соёл иргэншлийг бий болгосон юм. Олон төрлийн соёл иргэншил Азид харилцан уялдаж, Азийн соёл иргэншлийн хөгжлийн түүхийг зураглажээ. Бүс ба зам, Хоёр хонгил нэг бүс, Ази Европын эдийн засгийн холбоо зэрэг нь соёл иргэншлийн солилцооны замыг нээж хөгжүүлж байна. Азийн соёл иргэншил Азийн болон дэлхийн соёл иргэншлийн солилцооны явцад хөгжиж, дэлхийн соёл иргэншилд өнөр баялаг соёл иргэншлийн сонголт өгсөн гэжээ.

11:04

Дэлхийн шинжтэй сорилтыг зохицуулахад соёл иргэншлийн хүчийг ашиглах хэрэгтэй

15-нд Бээжинд, Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл эхлэв. БНХАУ-ын дарга Ши Жиньпин илтгэлдээ: Хүн төрөлхтөн хамтын сорилтыг зохицуулахдаа эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёл иргэншлийн хүчийг ашиглах хэрэгтэй гэжээ.

Тэрээр: Одоо дэлхий дахин олон туйлтай хөгжиж, эдийн засаг даяаршин, соёлын олон шинжийг эрхэмлэн, нийгмийн мэдээлэлжүүлэлт гүнзгийрэн идэвхжиж, хүн төрөлхтний нийгэм хүсэл эрмэлзлээр дүүрэн байна. Олон улсын тогтворгүй, тодорхойгүй байдал улам газар авч, хүн төрөлхтөнд тулгарч буй дэлхийн шинжтэй сорилт улам ноцтой болж байна. Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл Ази тив, дэлхийн олон орны соёл иргэншилд эрх тэгш яриа хэлэлцээ, солилцоо хийж, харилцан суралцах, бие биедээ санаа оноо өгөх шинэ боломжийг олгож байгаа юм гэжээ.

Их уншсан