БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээ эхэллээ

2019-10-01 12:02:24
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn
12:01

"Цэргийн парад” сүр жавхлантай байлаа 

Хятадын Ардын чөлөөлөх армийн ёслолын парадын цэргүүд нам, төр, армийн далбааг өндөрт өргөн, сүр жавхлантай алхсаар талбайд орж ирлээ.


11:29

Төрийн далбааг хамгаалах агаарын ангийн онгоцнууд “70” хэлбэрээр эгнэн нисэж  мэндчилгээ дэвшүүлэв

11:27

Зэвсэг техникийн жагсаал эхлэх мөч

11:00

Төрийн далбааг залах ёслол болов

10:58

Жи Шиньпин зэрэг нам төрийн удирдагчид Тянь Аньмэнийн талбайн индэр дээр гарлаа


10:44

Хятад улсын ирээдүй улам саруул болно

1-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин: БНХАУ-ын өчигдрийг хүн төрөлхтний түүхийн хуудсанд сийлж, БНХАУ-ын өнөөдрийг Хятадын ард түмэн өөрийн гараар бүтээж байгаа бөгөөд БНХАУ-ын маргааш улам сайн сайхан болох нь зайлшгүй юм гэжээ.

Ши Жиньпин БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээнд бүх нам, цэрэг, бүх улсын үндэстнүүдийн ард түмэнд хандан эв санаагаа улам нэгтгэн, бүгд найрамдах улсаа үргэлжлэн бэхжүүлэн хөгжүүлж, ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн үеэр чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойн үеэр социалист орчин үеийн улс болгох тэмцлийн зорилтоо биелүүлэн, Хятадын үндэстнүүдийг сэргээн мандуулах Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө хичээн зүтгэхийг уриалж байна гэжээ. 

10:39

Энх тайван хөгжлийн замыг гуйвшгүй баримтална

1-нд Хятад улсын дарга Ши Жиньпин БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын ёслолд: Хятад улс цаашид энх тайван хөгжлийн замыг гуйвшгүй баримтлан, харилцан ашигтай, хамтдаа хөгжих стратегийн нээлттэй бодлого хэрэгжүүлж, дэлхийн улс орнуудын ард түмэнтэй хамт хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулна гэжээ. 

10:38

Эх орныхоо нэгдлийн төлөө тэмцэхийг уриалав 

10-р сарын 1-нд Хятад улсын дарга Ши Жиньпин: Хятад улс урагшлах замдаа “Энх тайвнаар нэгдэх, “нэг улс хоёр систем”-ийн чиг бодлогыг баримталж, Хонконг, Макаогийн урт удаан хугацааны тогтвортой хөгжлийг баталгаажуулан, Тайванийн хоолойн хоёр эргийн харилцааны энх тайван, хөгжлийг ахиулах болно. Бүх Хятадын үндэстнүүд нягтарч, эх орныхоо бүрэн нэгдлийг биелүүлэхийн төлөө үргэлжлэн тэмцэхийг уриалж байна гэжээ.

10:38

ХКН-ын удирдлагыг тууштай баримтална

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баяр ёслолд Хятад улсын дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ: БНХАУ урагшлах замналдаа ХКН-ын удирдлага, ард түмнээр гол болгох байр суурийг баримталж, Хятадын онцлогтой социализмын замналыг тууштай баримталж, ХКН-ын үндсэн онол, шугам, стратегиудыг бүрэн хэрэгжүүлж, ард түмний сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлийг ханган, түүхэн шинэ хуудсыг нээнэ хэмээн онцоллоо. 

10:33

Хятадын хөгжлийг ямар ч хүч хориглож чадахгүй 

Хятад улсын дарга Ши Жиньпин: Өнөөдөр, социалист Хятад улс жавхаа төгөлдөр хөгжиж байна. Хятадын байр суурийг ямар ч хүч гуйвуулж чадахгүй. Хятадын ард түмэн, Хятадын үндэстнүүдийн хөгжил дэвшлийг ямар ч хүч хориглож чадахгүй. БНХАУ байгуулагдсанаар туйлын ядуу буурай байсан Хятад орны хувь заяаг бүрмөсөн өөрчилж, Хятадын үндэстнүүд агуу их сэргэн мандалтын дардан замаар замнасан билээ. 70 жилд, Хятадын үндэстнүүдийн ард түмэн хүсэл сэтгэлээ нэгтгэж, шаргуу тэмцэн, дэлхий дахины анхаарлыг татсан агуу их амжилт гаргасан юм гэжээ. 


10:30

Амь үрэгдсэн баатруудаа үүрд дурсана 

10-р сарын 1-нд Хятад улсын дарга Ши Жиньпин БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баяр ёслолд хэлсэн үгэндээ: Хятадын үндэстний тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөө, улс орны хөгжил дэвшил, ард түмний аз жаргалын төлөө балрашгүй гавьяа зүтгэл гаргасан хувьсгалч баатруудаа дурсан санаж байна гэжээ. Тэрээр мөн Хятадын хөгжилд анхаарал хандуулж, дэмжиж ажилладаг бүх улс орны найз нөхдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.


10:28

Баяр ёслолын арга хэмжээ эхэллээ

1-нд Бээжин хотноо БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баяр ёслол эхэллээ. ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин баярыг нээж чухал үг хэллээ.

Баяр ёслолын дараа томоохон парад болно. Энэ нь Хятад улс цэрэг армийн өөрчлөлтийн дараах анхны парад бөгөөд нийт 15 мянган цэрэг оролцоно. Энэ бол сүүлийн жилүүдэд болсон хамгийн өргөн хэмжээний парад юм. Парадын дараа 100 мянган иргэдийн оролцоотой олон нийтийн жагсаал болно.

70 жилийн хугацаанд Хятадын нийгэм, эдийн засгийн хөгжил дэлхий дахины анхаарлыг татаж, ядуу буурай орноос дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц, барааны худалдааны хамгийн том улс, хамгийн их гадаад валютын нөөцтэй, гадаадад хөрөнгө оруулагч хоёр дахь том улс болон хөгжиж, иргэдийн дундаж наслалт 1949 онд 35 байсан бол 2018 онд 77 болж, нийгмийн даатгалын дэлхийн хамгийн том тогтолцоог бий болгоод байгаа юм. 


Их уншсан