БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын цэнгүүн эхэллээ

2019-10-01 22:25:56
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn
21:49

Үндэсний баярын цэнгүүн сүр жавхлантай болж байна 

10-р сарын 1-ний үдэш Тянь-Аньмэнийн талбайд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын цэнгүүн ёслол төгөлдөр эхэлж, Бээжингийн шөнийн тэнгэрийг гэрэлтүүллээ. 

"Эх орондоо хайртай" аялгуун дор, 300 метр өндөр, аварга том 70 баганын оройгоос салют буудуулж, үдшийн цэнгүүний хөшгийг нээжээ. Дараа нь алтан өнгийн салютаар дүрсэлсэн 70-ын тоо, мөн салютаар бүтээсэн цэцгийн том сагс, 25 метр өндөр 3D динамик 7 модыг дүрсэлсэн салют буудуулсан юм. 

Салютын шоугаар янз бүрийн өндөрт, олон хэлбэрээр шинэ санаа агуулсан гэрлийн гайхамшгийг үзүүлсэн байна.    






21:21

Нам төрийн удирдагчид баярын цэнгүүнд оролцов

1-нд Тянь-Аньмэнийн талбайд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын цэнгүүн боллоо. Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагчид Тянь-Аньмэний асрын индэрт сууж, олон салбарын ард иргэдтэйгээ үндэсний баярыг тэмдэглэсэн юм.

Мөн үдшийн цэнгүүн 90 минут үргэлжилсэн байна. Хөтөлбөрт гол сэдвээр хийсэн уран сайхны тоглолт, төв талбайн цэнгүүн, салютын шоу зэргээс бүрдсэн бөгөөд тус цэнгүүн чөлөөтэй, баяр хөөртэй уур амьсгалаар бялхаж байсан юм. 








21:18

Баярын цэнгүүн эхэллээ 

10-р сарын 1-ний үдэш Тянь-Аньмэнийн талбайд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын цэнгүүн ёслол төгөлдөр эхэллээ. 

Тусгай тоглолт, нийтийн цэнгүүн, салютын шоу зэрэг хөтөлбөртэй тус цэнгүүнд 10 гаруй мянган хүн оролцож байна. Цэнгүүнд оролцогчдын барьсан гэрэлт самбар нийлж, улс байгуулагдсан, хөгжиж өөрчлөгдсөн үйл явцыг зураглан харууллаа. Хятадын бүх газар нутгийн олон үндэстний төлөөлөл үндэстний онцлогтой дуу бүжгээ өргөж буй төв талбайд чөлөөтэй, баяр хөөртэй уур амьсгал бялхаж байна. Гайхалтай сайхан салютын шоу олон түмний сэтгэл зүрхэнд мартагдашгүй сайхан мэдрэмж төрүүлсэн гэнэ. 








21:13


Их уншсан