13 дахь сонгуулийн БХАТИХ-ын гуравдугаар чуулганы нээлтийн хурал
Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын байгуулалтыг ахиулна
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 22-ны өдрийн засгийн газрын ажлын тайландаа: Хятад улс НҮБ-аар төв болгосон олон улсын систем болон олон улсын хууль эрх зүйд тулгуурласан олон улсын дэг журмыг хамгаалан, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын байгуулалтыг ахиулах болно. Хятад улс энх тайван хөгжлийн замаа гуйвшгүй баримтлан, улс орнуудтай найрсаг, нээлттэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэн хөгжүүлэх болно. Хятад улс дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжигч чухал хүч байсаар байх болно гэжээ.
Хонконг, Макаогийн урт хугацааны хөгжил цэцэглэлтийг хангана
Хятадын төв засгийн газар “нэг улс хоёр систем”, “Хонконгчууд Хонконгоо удирдах”, “Макаочууд Макаогаа удирдах”, дээд хэмжээнд өөртөө засах бодлогыг бүх талаар хэрэгжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах засаг захиргааны онцгой бүсийн эрх зүйн тогтолцоо болон хууль хэрэгжүүлэх механизмыг бүрэн гүйцэд боловсруулж, тус бүсийн үндсэн хуулийн хариуцлагын дүрэм хэрэгжүүлнэ. Хонконг, Макаогийн эдийн засгийг хөгжүүлж, ардын амьжиргааг сайжруулан, үндэсний хөгжлийн ерөнхий хандлагад улам сайн нэгдэхийг дэмжин ажиллаж, Хонконг, Макаогийн урт хугацааны хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хангах болно гэж Засгийн газрын ажлын тайланд онцоллоо.
Тус тайланд мөн Хятадын эх газрын Тайванийн тухай бодлогыг дахин нотолж, Тайваний хоолойн хоёр эргийн солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр эргийн хамтын хөгжлийг гүнзгийрүүлэн, Тайваний ахан дүүсийн сайн сайхан амьдралыг хангах чиглэлээр бодлогын зохицуулалт арга хэмжээ авч, Тайванийн ах дүү нартай сэтгэл санаа нэгтэй байж, “Тайванийг тусгаарлах” -ыг эсэргүүцэж, эв нэгдлийг ахиулан, үндэстний сэргээн хөгжлийн сайн сайхан ирээдүйг цогцоолон байгуулахыг онцлов.
Олон нийтийн эрүүл мэндийн системийн байгуулалтыг эрчимжүүлнэ
Ли Кэчян 22-нд, Хятад улс олон нийтийн эрүүл мэндийн системийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Амь насыг дээдэлж, өвчнөөс урьдчилан сэргийлэн, хянах тогтолцоонд шинэчлэлт хийж, халдварт өвчнийг шуурхай мэдээлэх болон урьдчилан сэргийлэх сименсийг боловсронгуй болгож, цар тахлын мэдээ мэдээллийг цаг даруй, нээлттэй, ил тод мэдээлэхийг эрс баримтална. Вакцин, эм бэлдмэл, шуурхай оношлуулын судалгаан дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, яаралтай эд материалын хангамжийн баталгааг бэхжүүлнэ.
Тэрээр, Хятад улс үндсэн эм эмнэлгийн үйлчилгээний түвшнээ дээшлүүлж, оршин суугчдын эрүүл мэндийн даатгалын хүн бүрд ногдох төсвийн нөхвөрийг 30 юаниар нэмэгдүүлнэ гэжээ.
Гадаадын хөрөнгийг сөрөг жагсаалтыг ихээр хумина
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 22-нд засгийн газрын ажлаа тайлагнахдаа, энэ онд Хятад улс гадаадын хөрөнгийг дотоодын зах зээлд нэвтрүүлэхэд тавих стандартын сөрөг жагсаалтыг ихээр багасгаж, үндэстэн дамнасан үйлчилгээний худалдааны сөрөг жагсаалтыг боловсруулан, чөлөөт худалдааны туршиц бүсэд өөрчлөлт нээлтийн улам их бие даасан эрх олгох болно. Түүнчлэн Хайнаний чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг түргэтгэж, төв, баруун бүсэд шинээр чөлөөт худалдааны бүс, ерөнхийлсөн гаалийн чөлөөт бүсийг байгуулах болно. Аж ахуйн нэгжийн гол цогцын үүргийг улам сайн бадруулж, харилцан ашигтай, нийтэд хүртээмжтэй хамтын ажиллагааг идэвхжүүлж, “нэг бүс нэг зам”-ыг өндөр чансаатай бүтээн байгуулна гэжээ.
Ядуурлыг бууруулах ажлаа эрчимжүүлнэ
Хятадын засгийн газрын ажлын тайланд хэлэхдээ: Хятад улс энэ жид хараахан ядуу хэвээр байгаа иргэдээ бүхнийг чинээлэг амьдралтай болгож, ядуу тосгон болон ядуу бүс нутгийн ядуурлыг бууруулах ажилд хүч тавьж, хэрэглээгээр ядгуусыг тэтгэх арга хэмжээ хэрэгжүүлж, ядуурлыг бууруулах ажлыг дэмжих аж үйлдвэрийг сэргээж хөгжүүлэх болно. Ядуу амьдралтай хүмүүсийг нүүлгэн шилжүүлсний дараа үргэлжлэн тэтгэн дэмжих болно. Ядуурлыг бууруулах болон хөдөө тосгоны хөгжлийн бодлогын уялдаа холбоог сайжруулан, ядуурлаас ангижирсан хүмүүсийг баян чинээлэг амьдралтай болгохоор хичээх болно гэжээ.
Экологийн системийг хамгаалах, сэргээн засах төслүүд хэрэгжинэ
22-нд Хятадын засгийн газраас дээд эрхт байгууллагад өргөн дэвшүүлсэн ажлын тайланд тэмдэглэхдээ, энэ онд засгийн газар агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах ажлыг сайтар хийж, экологийн чухал системийг хамгаалах болон сэргээн засах томоохон төслүүдийг хэрэгжүүлэн, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг дэмжих болно гэжээ.
Тайланд: Хууль дүрмийн дагуу, шинжлэх ухаанд суурилан бохирдлыг засан, эрчим хүч хэмнэн байгаль орчныг хамгаалах үйлдвэрлэлээ өргөтгөх болно. Зэрлэг амьтдыг хууль бусаар агнах болон худалдаалах үйл хэргийг хатуу хориглоно. Мөн нүүрсийг цэвэр, үр дүнтэй ашиглан, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлнэ гэжээ.
Шинэ дэд бүтэц, хотжилт, чухал төслүүдийг түлхүү дэмжинэ
Ли Кэчян 22-ны өдөр хэлэхдээ, засгийн газар энэ онд үр дүнтэй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Орон нутгийн тусгай бондоо 3.75 их наяд юань босгож, төвлөрсөн төсвийн хүрээнд 600 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Энэ онд шинэ дэд бүтэц, шинэ хэлбэрийн хотжилт, зам харилцаа усан ашиглалт зэрэг чухал төсөл түлхүү дэмжих болно. Үүнд шинэ дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэ үеийн мэдээллийн сүлжээг хөгжүүлэн, 5G хэрэглээг өргөжүүлэхийг түлхүү дэмжинэ. Шинэ хэлбэрийн хотжилтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, сянь суурины олон нийтийн дэд бүтэц, үйлчилгээний чадварыг сайжруулж, зам тээвэр, усан ашиглалт зэрэг томоохон төслүүдийн барилгын ажлыг эрчимжүүлэн, үндэсний төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгийг 100 тэрбум юаниар нэмэгдүүлнэ гэжээ.
Тэрээр хэлэхдээ, зах зээлд чиглэсэн хөрөнгө хуримтлуулах механизмыг боловсронгуй болгож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн эрх тэгш оролцоог дэмжих болно гэжээ.
Хятад улс үйлдвэрлэлийн салбарын шинэчлэлийг дэмжинэ
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 22-ны өдөр хийсэн засгийн газрын ажлын тайландаа: Хятад улс энэ жилд үйлдвэрлэлийн салбарын шинэчлэл болон шинэ тулгар хөгжиж буй аж үйлдвэрийг дэмжих болно. Боловсруулах аж үйлдвэрт олгох дунд болон урт хугацааны зээлийг ихээхэн нэмэгдүүлнэ. Аж үйлдвэрийн интернетийг хөгжүүлж, ухаалаг үйлдвэрлэлийг дэмжинэ. Хятад улс үргэлжлэн цогц бодлого хэрэгжүүлэн, “Интернет + ” загварыг ахиулан, дижитал эдийн засгийн шинэ давуу талыг бий болгоно гэжээ.
Тэрээр мөн хэлэхдээ: Хятад улс шинжлэх ухаан, технологийн шинэчлэлээр дэмжих чадвараа сайжруулна. Олон улсын лабораторийн байгуулалтаа түргэтгэж, олон улсын технологийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, чухал гол төслүүдэд “сонгон шалгаруулах” арга хэрэглэн чадвартай боловсон хүчнийг дэмжинэ гэжээ.
Хятад улс зах зээлд чиглэсэн үйл ажиллагааны механизмыг боловсронгуй болгоно
22-нд хянан хэлэлцүүлэхээр дэвшүүлсэн засгийн газрын ажлын тайланд, Хятад улс Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн өөрчлөлтийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх болно. Төрийн өмчийг хянан удирдах тогтолцоог боловсронгуй болгон, олон төрлийн өмчлөлийн эрхийн өөрчлөлтийг гүнзгийрүүлнэ. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд гол үүрэг хариуцлага, гол ажил төрөлд анхаарлаа төвлөрүүлж, зах зээлд чиглэсэн үйл ажиллагааны механизмыг боловсронгуй болгож, өрсөлдөх хүчээ нэмэгдүүлэх ёстой гэжээ.
Тайланд бас хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжлийн орчныг сайжруулна. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг үйлдвэрлэлийн хүчин зүйл, бодлогын дэмжлэгийг эрх тэгш хүртэхийг хангаж, аж ахуйн нэгжийн шинж чанартай холбоотой зүй зохисгүй дүрэм журмыг цуцлах болно. Төрийн байгууллагуудын хувийн болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд төлөх ёстой өр төлбөрийг тодорхой хугацаанд төлүүлэх болгоно. Мөн нийтийн өмчлөлийн бус эдийн засгийн хөгжлийг хэлбэрэлтгүй дэмжинэ.
Аж ахуйн нэгжүүдээ дэмжин ажиллана
Хятадын засгийн газрын 22-ны өдөр Бүх Хятадын АТИХ-д өргөн дэвшүүлсэн засгийн газрын ажлын тайландаа: Хятад улс энэ жилд татвар хураамжаа үргэлжлэн хөнгөлж, богино хугацааны бодлогыг тогтолцооны төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлж, зах зээлийн гол цогцыг дэмжин, хүчир бэрхшээлийг нь зохицуулан хөгжлийг нь ахиулан, энэ онд аж ахуйн нэгжүүдийн 2.5 их наяд юанийн татвар хураамжийг чөлөөлж, аж ахуйн нэгжүүд, тэр дундаа жижиг дунд аж ахуйн нэгж болон хувийн бизнес эрхлэгчдэд нүүрлээд байгаа сорилтыг даван туулахад нь туслах болно. Үүний зэрэгцээ аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны зардлыг бууруулж, санхүүгийн тусламжийг нэмэгдүүлэн, банк санхүүгийн байгууллагыг хүүгээ зүй зохистойгоор бууруулахыг урамшуулан, хөрөнгө хуримтлуулах өртгийг илт бууруулах болно гэжээ.
Хятад улс 1 триллион юанийн төрийн тусгай бонд гаргана
Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 22-ны өдөр хэлэхдээ, Хятад улс энэ онд санхүүгийн идэвхтэй бодлого болон валютын тогтвортой бодлогыг цаашид хэрэгжүүлнэ гэв. Тэрээр: Санхүүгийн бодлогыг улам эрчимтэй болгоно. Тухайлбал, алдагдлыг 3.6 хувиас дээш хэмжээнд байлгахаар төлөвлөж, төсвийн алдагдлыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 1 триллион юаниар нэмэн тооцож байна. Цар тахлын эсрэг 1 триллион юанийн төрийн тусгай бонд гаргана. Энэ бол онцгой үе дэх онцгой арга хэмжээ юм гэжээ. Валютын тогтвортой бодлогыг илүү уян хатан, зохистой байлгах болно. Зээлийн хүүг бууруулах, дахин зээл авах зэрэг арга барилыг ерөнхийлөн ашиглаж, М2-ийн хангамж болон нийгмийн хөрөнгө хуримтлалтын хэмжээний өсөлтийн хурдыг өнгөрсөн оноос тодорхой өсгөнө гэж тэрээр мөн хэллээ.
Хятад улс юанийн ханшийг зүй зохистой бөгөөд тэнцвэртэй түвшинд тогтвортой байлгах болно гэж Ли Кэчян дахин нотоллоо.
2020 онд чинээлэг нийгмийг байгуулах зорилтоо биелүүлнэ
2020 онд, Хятадын засгийн газар юуны түрүүнд ажлаар хангахыг тогтвортой болгон, иргэдийн амьжиргааг баталгаажуулж, ядуурлаас ангижруулах үүргээ биелүүлэн, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилтыг чармайн биелүүлэх болно.
5-р сарын 22-нд БХАТИХ-ын хянан хэлэлцүүлэхээр дэвшүүлж буй засгийн газрын ажлын тайланд, энэ онд хот суурины ажил олголтын зорилтыг 9 саяас дээш, хот суурины ажилгүйдлийн хэмжээг 6 хувь орчимд байлгах болно гэжээ.
Даян дэлхийд тулгарч буй цар тахал болон эдийн засаг, худалдааны тогтворгүй байдлаас болж Хятадын хөгжилд төсөөлөхийн аргагүй сорилт тулгарч байна. Хятадын засгийн газар 2020 онд эдийн засгийн өсөлтийн тодорхой зорилт тавиагүй. Тайланд тэмдэглэхдээ, ийм шийдвэр гаргаж буй нь талууд хүчээ төвлөрүүлэн "Ажил олголт, банк санхүү, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалт, урьдчилан төсөөлөх зэргийг тогтвортой байлгаж", "Оршин суугчдыг ажлын байр, иргэдийн үндсэн амьжиргаа, зах зээлийн үндсэн цогц, үр тариа эрчим хүчний аюулгүй байдал, аж үйлдвэрийн гинжин хэлхээ, хангамжийн гинжин хэлхээ, үндсэн шатны үйл ажиллагаа зэргийг баталж”, эдийн засгийн тогтвортой эргэлтийг батлах бүх ажлын чухал зангилаа гэдгийг онцлон, өөрчлөлт нээлтээр сорилтыг үр ашигтай даван туулж, хөгжлийн идэвхжлийн мөчлөгийн шинэ замыг хайхыг онцолсон байна.
Цаашид халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах ажлыг өчүүхэн ч сулруулахгүй, нийгэм эдийн засгийн хөгжлийн тал бүрийн ажлыг сайтар хийхийг тайланд онцолжээ.
2019 оны эдийн засаг нийгмийн хөгжлийн гол зорилтоо биелүүлэв
Хятад улсын ерөнхий сайд Ли Кэчян 22-ны өдөр хэлэхдээ, 2019 онд Хятад улс хөгжлийн явцад олон хүнд хэцүү бэрхшээл сорилтыг даван туулж, гол үүргээ биелүүлсэн бөгөөд эдийн засаг ерөнхийдөө тогтвортой, ардын амьжиргаа улам сайжирч, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад шийдвэрлэх чанартай үндэс суурийг тавьсан гэжээ.
2019 онд Хятадын ДНБ 6.1 хувиар өсөж, 99.1 триллион юаньд хүрсэн байна. Хот сууринд 13.52 сая хүн шинээр ажлын байртай болж, хөдөө тосгоны ядуу хүн амын тоо 11.09 саяар багасч, оршин суугчдын хүн тутамд ногдох дундаж орлого 30000 юаниас давжээ.
АТИХ-ын оны ээлжит чуулган нээгдлээ
Бүх Хятадын АТИХ-ын оны ээлжит чуулган өнөөдөр буюу 22-ны өдөр Бээжин хотод нээгдлээ. Ши Жиньпин нарын зэрэг Хятадын нам, төрийн удирдагчид нээлтийн ёслолд оролцож байна. Энэ жилийн АТИХ-ын нээлтийн чуулганд 2897 хүн оролцсоноор хуульд заасан ирц бүрдсэн болно.
Шинэ төрлийн коронавирусийн нөлөөнөөс болж Хятадын төрийн дээд эрхт байгууллага оны ээлжит хурлаа 22 жилд анх удаа хойшлуулан 5-р сард зохиож байна. Нээлтийн чуулганд бүх төлөөлөгчид шинэ төрлийн коронавирусийн улмаас нас барсан болон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд алтан амиа үрэгдүүлсэн хүмүүст эмгэнэл илэрхийллээ.
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян АТИХ-д засгийн газрын өнгөрсөн жилийн ажлыг тайлагнаж, энэ жилийнхээ ажлын талаар санал дэвшүүлж, хурлаар хэлэлцүүлэхээр өргөн дэвшүүлжээ.
Дэлхийн хоёрдугаар том эдийн засгийн цогцын хувьд Хятад улс шинэ төрлийн коронавирусийн нөлөө, үр дагаврыг хэрхэн ялан давж, тогтвортой хөгжлийн харалтаа биелүүлж, өөрчлөлт нээлтийн бодлогоо эрчимжүүлэх бэ гэдэгт дэлхий нийтээрээ анхаарал хандуулж байна.
Энэ жилийн чуулган мөн Хятадын иргэний хуулийн анхны кодекс болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль тогтоох, хэрэгжүүлэх механизмыг боловсруулан боловсронгуй болгох шийдвэр зэрэг 2 хуулийн төслийг хэлэлцэх болно.