Сьчуань хотын Дү Жян Янь дахь монгол түшмэлийн хөшөө

2020-08-31 17:12:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын төв нутагт орших Сьчуань мужийн Дү Жян Янь хэмээх усны байгууламж нь МЭӨ 256 онд байгуулагдсан үерээр сэргийлэх, ган гачгаас хамгаалах зориулалттай эртний байгууламж юм. Дү Жян Янь өнөөдөр Дэлхийн өвд бүртгүүлээд зогсохгүй Хятадын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болж хувирчээ.

Дэлхийн өв болсон уг байгууламжтай танилцахаар аялал жуучлалын бүсийн хаалгаар нэвтрэхэд гавья зүтгэлийн гудамж гэх хоёр талаараа усан оргилууртой урт нарийхан гудамж угтан авна. Гудамжны хоёр талд Дү Жан Янь байгууламжийг засан шинэтгэж байсан үе үеийн түүхэн хүмүүсийн хөшөө дурсгалыг хоёр гарлуулан байрлуулжээ. Тэдний дунд Жадбу гэх монгол түшмэлийн хөшөө дурсгал нүдэнд илхэн тусна.

Юань гүрний Тогоонтөмөр хааны хоёрдугаар он буюу 1334 онд Жадбу Сьчуань мужийн туслагч түшмэлээр томилогдон ажиллаж байх хугацаандаа Дү Жян Янь усны байгууламжийг засан шинэтгэж, тухайн орон нутгийн тариалан үйлдвэрлэлд ихээхэн хувь нэмэр оруулжээ. Дү Жян Янь усан ашиглалтын байгууламж уул нь хулсаар далан хашлага хийдэг байсныг тэрээр өөрчлөн төмөр, чулуугаар далан хашлага болгож, уг байгууламжийн хойшдын засан шинэтгэх ажилд үндэс суурь болжээ. Тогоонтөмөр хаан түүний ажлыг сайшаан хөшөө босгож гавьяаг зүтгэлийг нь тэмдэглэн үлдээжээ. Түүний гавья зүтгэл намтар түүхийг “Юань гүрний түүх”, Чин гүрний үед бичигдсэн “Дү Жян Янь байгууламжид гавья зүтгэл оруулсан түүхэн хүмүүс” зэрэг номд мөнхлөн үлдээсэн байдаг. Дараа нь Чин гүрний Хэвт Ёст хааны үед Дү Жян Янь усан ашиглалтын байгууламжийг санаачилж байгуулсан Ли Бинь болон түүний хүүд зориулан байгуулсан хоёр ноёны сүм гэх утга бүхий “Эл Ван мяо” сүмд тусгай танхим байгуулж өгчээ.

Их уншсан

холбоотой мэдээ