Наран цэцгийн домог буюу “Наран охин”

2020-09-14 14:53:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Эвенк нь хүн ам харьцангуй цөөн үндэстний нэг байж, Хятадын зүүн хойд мужууд, үүнээс голдуу ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод төвлөрөн аж төрдөг. Эвенк гэдэг үгийг “Ойн иргэд” хэмээх утгатай хэмээн тайлбарладаг. Хөлөнбуйрын Эвенкчүүд Солон, Түнгүс, Олгуя гэх гурван том ястнаар бүрэлддэг.

Эвенкчүүд эрт үеэсээ жилийн турш нар хардаггүй битүү ойд амьдардаг байж гэнэ. Гэрэл гэрээ илч нөөлөг хүссэн тэдний залбирлыг нар сонсоод Шивээн Унаажи гэдэг охин болон хувирч битүү ойд гэрэл илч авчиржээ. Түүнээс хойш Эвенкчүүд наран охиныг санагалзан ан амьтны үс сор, өнгөт чулуу зэргээр нарыг дүрслэн харуулсан чимэг зүүлт урлаж зүүдэг болсон гэдэг. Ийнхүү энэ чимэг зүүлтээ “Наран цэцэг” гэдэг болсон бөгөөд голын дугараг хэсэг нь нар, тойруулж чимсэн амьтны үс сор нь нарын илч гэрлийн бэлгэдэл болжээ.

“Наран цэцэг” нь Эвенкчүүдийн соёлын өв, үндэстний бэлэг тэмдэг болоод зогсохгүй Эвенк үндэстний урчууд үүнийгээ Өвөр Монголдоо төдийгүй Хятадад алдартай соёлын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж байна.

“Наран цэцэг”-ийн бүтээгдэхүүнээ өвлөж, шинэчлэн зах зээлд гаргаж олон хүний хүртээл болгосноор “Наран охин” хэмээн алдаршсан Илгаа Бээжингийн Төвийн үндэстний их сургуулиа дүүргээд нутагтаа буцаж ээжийнхээ эхлүүлээд байсан эвенк үндэстний уламжлалт гар урлалын “Ширэн” компанийг өвлөн авч “Наран цэцэг”-ийн бүтээгдэхүүнээ баяжуулж шинэчлэн зөвхөн чимэг зүүлт биш олон төрлийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нэвтрүүлээд зогсохгүй зарим бүтээгдэхүүнээ Япон, БНСУ, АНУ, ОХУ, Австрали зэрэг улс орнуудын зах зээлд нэвтрүүлжээ.

Их уншсан

холбоотой мэдээ