Торгоны замын анхдугаар наадмын монгол бөхийн барилдаан болов

2017-09-11 10:54:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Торгоны замын анхдугаар наадмын монгол бөхийн барилдаан болов


10-нд Дан Чэнван сууринд, Сүбэйгийн монгол үндэстний өөртөө засах шянд болж буй Торгоны замын анхдугаар наадмын монгол бөхийн барилдаан, монгол бөхийн соёлын тухай эрдэм шинжилгээний хурал боллоо. Наадамд 64 бөх зодоглож, нутгийн бөхчүүдээс гадна Өвөр Монголын Зүүн, Баруун Үзэмчин, Алшаа, Ганьсү, Хөхнуур, Монгол улсын Говь-Алтай аймгаас нийт 23 бөх хүрэлцэн иржээ. Уран барилдааны дүнд Өвөр Монголын Зүүн Үзэмчин хошууны Батжаргал түрүүлж, Баруун Үзэмчин хошууны М.Соёл, Жаранбаяр, Сүбэй шяны Авралт, Зүүн Үзэмчиний Хад, Алшаагийн Цагаанбар, Хишигтний Гялбаа, Сүбэйгийн Эрдэнэцогт нар шөвгийн наймд үлдэж, цастын монголчуудаа баясгалаа. Барилдааны дараа монгол бөхийн соёлын тухай эрдэм шинжилгээний хурал болж, монгол бөхийн ирээдүйн хөгжил, тулгарч буй асуудал, орон нутаг хоорондын соёлын солилцоог хэрхэн эрчимжүүлэх тухай үзэл бодлоо солилцжээ.

Торгоны замын анхдугаар наадмын монгол бөхийн барилдаан болов

Торгоны замын анхдугаар наадмын монгол бөхийн барилдаан болов

Торгоны замын анхдугаар наадмын монгол бөхийн барилдаан болов

Торгоны замын анхдугаар наадмын монгол бөхийн барилдаан болов

Торгоны замын анхдугаар наадмын монгол бөхийн барилдаан болов

Торгоны замын анхдугаар наадмын монгол бөхийн барилдаан болов

Торгоны замын анхдугаар наадмын монгол бөхийн барилдаан болов

/Сэтгүүлч Отгонцэцэг, Хасмөчир нар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ