​"Үе дамжсан үлэмжийн шуранхай" Үзэмчин нутагт хангиналаа

2019-08-14 15:18:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Уртын дууны өлгий хэмээн алдаршсан Зүүн Үзэмчин хошуунд “Үе дамжсан үлэмжийн шуранхай” концерт 8-р сарын 13-ны үдшийн уудам талбайд зохиогдсон байна.

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх Зүүн Үзэмчин хошууны “дөрвөн цагийн Үзэмчин” алтан намрын наадмын цуврал үйл ажиллагааны нэг болох энэхүү концертад 2019 оны Хятадын Монгол үндэстний уртын дууны уран бүтээлчдийг хүмүүжүүлэх төсөлд хамрагдсан Шилийн гол аймгийн 8 залуу уран бүтээлч “Эртний цагаан буян”, “Цагаан тохой нутаг”, “Дүүрэн сайхан хангай”, “Янзаган зоотой саарал”, “Их богд булган хангай”, “Сэрүүн сайхан хангай”, “Баян Баргын манаа” зэрэг уртын дуу, ардын дуугаар үзэгч түмний сонорыг мялаалаа.

/Солонгоо, Үсэгбуян,Уранбилэг бэлтгэж, зургийг Оюунтүлхүүр хангав/

Их уншсан

холбоотой мэдээ