Өвөр Монголын өнөө цагийн хүчтэнүүд- Эрхэмбаатрын Чинзориг

2020-06-29 10:36:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өвөр Монголын Улаанхад хотын Баарин баруун хошууны Цагаанмөрөн сумын уугуул. 512 бөхтэй Наадамд 2 түрүүлж, 256 бөхтэй наадамд 5, 128  бөхтэй наадамд 80, их бага найр наадамд нийт 180 гаруй удаа түрүүлсэн ӨМ-ын өнөө цагийн шилдэг хүчтэнүүдийн нэг. 2008 онд жүдо бөхийн клубийн барилдаанд 100 килограммын жинд түрүүлж жүдо бөхийн улсын аварга, 2012 онд Бүх Хятадын малчин тариачдын спортын наадмын Хятад бөхийн +100  килограммын жинд алтан медаль авч, Хятад бөхийн улсын аварга болжээ.

2018 онд Шилийн гол аймгийн Сөнид баруун хошууны халуун рашаанд болсон 512 бөхтэй наадамд 9 даван түрүүлэв.

2019 онд Баарин баруун хошууны Цагаанмөрөн сумныхаа ардын наадмын 512 бөхийн барилдаанд 9 таван түрүүлж, 512 бөхтэй наадамд хоёр дахь удаагаа түрүүлэв.


Их уншсан

холбоотой мэдээ