Үзэмчин нутагт дэлгэр зун айсуй

2020-07-04 19:48:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өвөр Монголын Үзэмчин нутагт нар хур тэгширч, хүн малын зоо тэнийсэн дэлгэр зун айсуй. Билгийн улирлын тавдугаар сарын 13 -ны өдөр (7-р сарын 4-ний өдөр) бол овоон тахилгын өдөр бөгөөд энэ үеэр нутгийнхан уул овоогоо тахиж, өлзий буянаа даатгадаг билээ. Хур борооны шимээр эв найрамдал, буян заяаны бэлгэдэл болсон гал улаан сараалан цэцэг номин ногоон талдаа чимэг болон дэлгэрчээ. 

(Үзэмчин баруун хошууны сэтгүүлч Хураагч 7-р сарын 3-нд зураглав)

Их уншсан

холбоотой мэдээ