Улаанцав хотод хоолны соёлын өдөрлөг болно
2017-09-06 16:58:04
9-р сарын 6-нд Бээжин хотноо Хятад, Орос, Монгол гурван орны хоолны соёлын 6 дахь өдөрлөг, Улаанцав хотын хоолны соёлын анхдугаар өдөрлөгийн тухай хэвлэлийн бага хурал боллоо. 9-р сарын 15-нд Улаанцав хотод болох энэ арга хэмжээтэй танилцахаар хэвлэл мэдээллийнхэн болон холбогдох байгууллагынхан хэвлэлийн бага хуралд оролцжээ.
Хоолны соёлын өдөрлөгөөр эрүүл хүнсний бүтээгдэхүүний яармаг, хоолны бизнес эрхлэгчдийн сурталчилгаа, хөрөнгө оруулалтын уулзалт, тогоочдын ур чадварын уралдаан зэрэг олон хөтөлбөртэй болох юм байна.