Ши Жиньпин БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин-тэй уулзав

CRI 2017-07-06 21:04:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 6-нд Берлинд БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин-тэй уулзав.

Ши Жиньпин: Хятад, БНСУ дипломат харилцаа тогтоосноос хойших 25 жилд Хятад, БНСУ хоёр тал дипломат харилцаа тогтооход нийтэлсэн хамтарсан албан мэдэгдлийн зориг санааг баримталж, харилцан ойлголцох, харилцан хүндэтгэх зарчмын дагуу Хятад, БНСУ-ын харилцаа үсрэнгүй хөгжихийг урагшлуулан, хоёр орон болон хоёр орны ард түмэнд асар их ашиг тус бүтээж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдал, хөгжилд дэвшилд чухал хувь нэмрээ оруулсан юм гэв.

Ши Жиньпин: Мун Жэ Ин ерөнхийлөгч БНСУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн хэсэг томилон "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумд оролцуулж, тусгай элчээ Хятад улсад томилон гарын үсэг бүхий захиа ирүүлж, Хятад БНСУ-ын харилцааг сайжруулан хөгжүүлэх, эмзэг асуудлыг эв зүйтэй зохицуулах эерэг зорилтоо илтгэсэн юм, үүнийг би сайшааж байна. Сүүлийн хэсэг хугацаанаас хойш Хятад БНСУ-ын харилцаа хүндрэлд тулгарч байна, үүнийг бид хүсэхгүй байна. Хятадын тал БНСУ ба Хятад БНСУ-ын харилцааг чухалчилан үзэж, Хятад БНСУ-ын найрсаг харилцааг хөгжүүлэхийн тулд хүчин зүтгэх байр суурь өөрчлөгдөөгүй. Хятад БНСУ дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн завшаан боломжийг ашиглан, БНСУ-ын талын хамт дипломат харилцаа тогтоосноос хойших туршлага сургамжийг нямбай эргэн харж, Хятад БНСУ-ын харилцаа эрүүл тогтвортой хөгжлийн зөв замдаа буцан орохыг ахиулахад бид бэлэн байна. Хятадын талын зүй ёсны анхаарлыг чухалчлан үзэж, холбогдох асуудлыг эв зүйтэй зохицуулан, Хятад БНСУ-ын харилцаа сайжрах, хөгжихийн харш саадыг арилгахыг БНСУ-ын талд хүсэж байна гэж онцлов.

Мун Жэ Ин: БНСУ-ын тал Хятад улстай тогтоосон харилцаагаа дээд хэмжээнд чухалчлан үзэж байна. БНСУ Хятад хоёр орон өнө удааны түүхийн харилцаатай, өргөн дэлгэр хамтын ашиг сонирхолтой, маш чухал хамтын ажиллагааны түнш болсон юм. Хятадын талын хамт дээд зиндааны харилцаа болон олон салбарын харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, БНСУ Хятадын харилцааг бодит стратегийн түншийн харилцаа болгон бүтээн байгуулахад БНСУ-ын тал бэлэн байна. Хятадын талын холбогдох анхаарал тавьж буй асуудлыг би бүрэн ойлгож байгаа бөгөөд Хятадын талтай гүнзгий харилцаа холбоо өрнүүлэхэд бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ