​“Лянжяхэ” хөрөг нэвтрүүлэг хоёрдугаар бүлэг

2018-07-02 16:33:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“1960-аад оны сүүлээр би арван хэдхэн насандаа, Бээжин хотоос Шаанши мужийн Янь-Ань хотын Лянжяхэ хэмээх жижиг тосгонд тариачин болохоор ирсэн юм. Энд би 7 жил ажилласан.” Энэ бол ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Лянжяхэ тосгонд ажиллаж байх үеийн тэмдэглэл юм. Ард түмний удирдагчийн ажил амьдралын гараа болсон Лянжяхэ тосгоны хэдэн арван жилийн үсрэнгүй хөгжилтэй танилцахад бидэнд бэрхшээлийг даван туулах эрч хүч өгнө. “Лянжяхэ” хэмээх хөрөг нэвтрүүлгийг сонсоно уу. 

Ши Жиньпин өөрийгөө Янь-Ань хотын хүн гэж   үздэг. Тэрээр ХКН-ын Жэжян мужийн хорооны   ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа 2004 оны 8-р сарын 14-нд Янь-Аний телевизэд   ярилцлага өгсөн юм. “Та өөрийгөө Янь-Ань хотын хүн гэж үздэг үү?” гэж асуухад   тэр: “Би өөрийгөө Янь-Ань хотын хүн гэж үздэг. Учир нь эндээс миний амьдралын   гараа эхэлсэн юм... Миний өнөөгийн үзэл баримтлал, үндсэн онцлог бүхэн Янь-Аньд   байхад бүрэлдэж эхэлсэн. Тэгэхээр би яах аргагүй Янь-Ань хотын хүн дээ” гэжээ. 

“Лянжяхэ” хөрөг нэвтрүүлэг хоёрдугаар бүлэг

1968 оны 12-р сарын 22-нд Мао Зэдүн дарга,   залуу сэхээтнүүд хөдөө тосгонд очиж, эгэл   ядуу ард түмний дунд ажиллаж, юм үзэж хашир таних хэрэгтэй   гэсэн уриалга   гаргасан юм. Энэ уриалгын дагуу Хятадын 17   сая сэхээтэн залуус хөдөө орон нутагт очиж амьдралынхаа мартагдашгүй цаг үеийг   өнгөрүүлжээ. Залуу Ши Жиньпин ч тэдний нэг болж нийслэл Бээжин хотоос хувьсгалын   голомт Янь-Анийг зорьсон юм. 

“Лянжяхэ” хөрөг нэвтрүүлэг хоёрдугаар бүлэг


1969 оны 1-р сарын 13-нд Бээжингийн галт   тэрэгний өртөө хөл хөдөлгөөн ихтэй байлаа. “Сэхээтнүүдийн тусгай галт тэрэг”   Хэнань мужаар дамжин Ланжөү-Лянь-Юнган чиглэлийн замаар баруун тийш явж, Ши-Ань   хотоор дайран эцсийн өртөө Түнчуань хотод хүрэв. Залуус тэнд өглөөний цайгаа   уугаад ачааны машинд сууж, Янь-Анийг зорилоо. 1-р сарын 16-нд, Ши Жиньпин зэрэг   залуус Яньчуань сяний Вэнь-Ань-И коммунд очиж, улмаар   олон үйлдвэрлэлийн бригадад хуваагдан тарж оджээ. 

“Лянжяхэ” хөрөг нэвтрүүлэг хоёрдугаар бүлэг

15 залууг Лянжяхэ тосгонд   хуваарилснаас хамгийн бага нь Ши Жиньпин байв. Тэр хялгаст модны ширгэхээр   хийсэн чемоданаа номоор дүүргэсэн байсныг тэр үеийн Лянжяхэ тосгоны намын үүрийн   нарийн бичгийн дарга Лян Юймин тодхон санаж байлаа. Лян Юймин хэлэхдээ: Тэр өдөр   манай тосгонд хуваарилагдсан залуучуудад туслан чемоданыг үүрч явах нэг залуу   жижиг чемодан сонгон үүрч явсан боловч хүмүүсээс хоцорч явав. Амрах үед тэрээр   бусад чемоданыг өргөж үзэхэд өөрийнх үүрч явсан чемоданаас хөнгөн болохыг   мэджээ. Хүмүүс Лянжяхэ тосгонд очоод Ши Жиньпиний хоёр чемодан номоор дүүрэн   байсныг мэдсэн юм. Ши Жиньпин тэр үед бас нэг ширэн чемодантай байсан юм. Цагаан   царайтай, өндөр туранхай залуу хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлсэн. Тэр бол Ши   Жиньпин билээ. 

“Лянжяхэ” хөрөг нэвтрүүлэг хоёрдугаар бүлэг

Лянжяхэ тосгон 60 өрх, 200   гаруй хүн амтай байлаа. Тосгоны дундуур гол урсаж, голын хоёр талд хүмүүс уулын   бэлд барьсан нүхэн гэрт амьдардаг байжээ. Нүхэн гэрийн орчимд асга хадтай шар   хөрстэй. Гэгээ тасрахаар тосгоныг ажвал нүхэн гэрүүдээс дэнгийн гэрэл сүүмийнэ.   Тэр хавийн тэгш газар 100 ам дөрвөлжин метр хүрэхгүй. “Уулын оргил дахь нүхэн   гэрийн амьдрал эхэллээ” гэж Ши Жиньпин тэмдэглэж байв. 15 залууг хоёр бүлэг   болгон хуваахад Ши Жиньпин, Даймин, Лэй Пиншэн, Ван Яньшэн, Ян Жиншэн нар   хоёрдугаар бүлэгт багтан ажиллахаар болжээ. Тэд бригадын коммунист залуучуудын   эвлэлийн нарийн бичгийн дарга Жан Чин-Юаний нүхэн гэрт амьдрах болов. Хөдөө   тосгонд амьдрал ийнхүү эхэллээ... 

Тосгоны ард иргэд Бээжингээс   ирсэн залуусын юу хийж чадах, үйл хөдлөл бүрийг анхаарч байв. Сэхээтнүүд ч   тосгоны ард иргэдийг ажиглана. Хот, хөдөөгийн иргэд ингэж уулзав...     

1969 оны цагаан сар дөхөж   байлаа. Залуус Янь-Ань хотын ард иргэдийн хүндэт зочноо дайлдаг амтат хоолыг   зооглож суув. Ширээн дээр дөрвөн аяганд гахай, тахианы мах, бөөрөнхий мах,   хувирга хийж, шимийн архи тавьжээ. Юм хомс тэр үед энэ бол үнэхээр тансаг хоол   байлаа. Залуус  “Шааньшид ийм тансаг хоол байдаг байх нь ээ” гэж дуу алдэв.   Удалгүй тэд Лянжяхэ тосгоны гашуун үнэнийг ойлгосон юм. Шинийн 15 өнгөрмөгц   зарим хүн үүдээ цоожлоод гадагш явав. Тэд хэлэлцсэн юм шиг гэр орноо орхин, зүг   зүг рүү гуйлга гуйхаар одлоо. Яньчуань сяний ихэнх тосгоны иргэд өөр газар   гуйлга гуйж амьдардаг байжээ. Зарим бригадын дарга нь хүртэл гуйлга гуйж   амьдарлаа аргацаадаг байсан юм. 

“Лянжяхэ” хөрөг нэвтрүүлэг хоёрдугаар бүлэг

2004 онд Ши Жиньпин Янь-Ань   хотын телевизэд өгсөн ярилцлагадаа: Тэр үед хүмүүс миний тухай хамгийн их сонин   болгож ярьдаг зүйл нь нохойд талх өгсөн явдал юм. Би цүнхээ цэвэрлэж байгаад   Бээжингээс гарахдаа авсан талхны булан олж, хөгцөрсөн байсан учраас нохойд хаяж   өгсөн юм. Тосгоныхон талх идэх нь бүү хэл нүдээр үзээгүй байж. Ийм сайхан юмаар   нохой тэжээнэ гэдэг санаад нь багтамгүй хэрэг байж. Тэгээд л ам дамжин ярьсаар   Яньчуань сяний бүх хүн сонссон гэжээ. 

Тэрээр “Шар хөрст өндөрлөгийн   хүү” номдоо Лянжяхэ тосгонд амьдарч байсан үеэ дурсан: “Тэр үед нас бага,   бусадтай эв эеэ хичээх тухай сайн бодолцоогүй байлаа. Хүмүүс өдөр бүр ууланд   ажиллаж байхад ганц би дур зоргоороо байсан тул хүмүүс намайг буруу ойлгосон юм”   гэжээ. Ши Жиньпин хэлэхдээ: Аав маань эвтэй байх тухай үргэлж ярина. Биднийг хар   багаас маань эвтэй байж, хүмүүст элгэмсүү хандахыг шаардаж ирсэн. Хүмүүстэй хамт   амьдарч байгаа учраас ямар ч үйлдлийг дураараа хийж болохгүй” гэж захидаг байлаа   гэжээ. 

“Лянжяхэ” хөрөг нэвтрүүлэг хоёрдугаар бүлэг

“Лянжяхэ” хөрөг нэвтрүүлэг хоёрдугаар бүлэг

Ши Жиньпин тун удалгүй “эвтэй   байх” үзэл санаагаар хамт олондоо улам ойртож, анд нөхөр боллоо. Энэ үзэл санаа   түүнийг ард түмэнтэй ойртуулж, тэдэнтэй эвтэй байх үзэл баримтлалтай болгосон   байна. Хүмүүстэй эвтэй байх нь түүнд удирдагчийн намба суулгажээ. Тэр Бээжингээс   ирсэнтэйгээ харьцуулбал шал өөр хүн болсон шиг, урьдын санаж байсан зүйлээ орхин   тосгоны хүүхдүүдтэй адилхан явах болжээ. 

Лянжяхэ тосгонд түүнд тулгарсан   хамгийн бэрхшээлтэй асуудал нь нохой бөөс байлаа. Ши Жиньпиний арьс харшилтай   учраас нохой бөөс хазсаны дараа маажвал хавдан, улаан гүвдрүү туурч, маажих   тусам тэсэхүйеэ бэрх загатнадаг байв. Ши Чүн-Ян тэр үед Ши Жиньпинтэй хамт   ажилладаг байлаа. Тэр Ши Жиньпиний нохой бөөст хазуулсан олон сорвийг үзжээ.   “Түүний булчин дээр нохой бөөс хазаж, улаан юм туурав. Зарим нь эдгэх шинж орж,   зарим нь маажсанаас болж, цус шүүрч байлаа...” Ши Жиньпин найзуудтайгаа нохой   бөөснөөс сэргийлэх арга хайна. Хоёр жилийн дараа Ши Жиньпин үүнд дасаж, нохой   бөөс хазсан ч тайван унтдаг болжээ. 

“Лянжяхэ” хөрөг нэвтрүүлэг хоёрдугаар бүлэг

“Лянжяхэ” хөрөг нэвтрүүлэг хоёрдугаар бүлэг

Ши Жиньпин өргөн мэдлэгтэй,   элэгсэг дотно, үг бүр нь үнэн бодит байдаг тул тосгоны залуус түүнтэй ойртож   нөхөрлөх болжээ. Ши Жиньпин гутлаа ядуу амьдралтай найз нөхдөдөө бэлэглэж, хааяа   залуусын үсийг засаж, тэдэнтэй усанд орж, мэлхий сэлэлт зааж өгнө. Лянжяхэ   тосгоноос нутаг буцсан сэхээтэн Ван Шяньпин, тус тосгоны иргэн Ши Чүнь-Ян, Үхуй,   Жан Вийпан нар түүний дотнын найз болжээ. Тосгоныхон Бээжингээс ирсэн энэ залууг   үнэн сэтгэлээсээ хүндэлж, Ши Жиньпин ч тэдний ертөнцийг харах цонх болсон юм.

Их уншсан

холбоотой мэдээ