ХКН-ын 19 дүгээр их хурлыг 10-р сарын 18-нд нээнэ

2017-09-05 17:05:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ: ХКН-ын Төв хорооны улс төрийн товчоо 8-р сарын 31-нд хуралдаж, ХКН-ын 18 дахь удаагийн төв хорооны комиссын 7-р бүгд хурал болон ХКН-ын 19 дүгээр удаагийн бүх Хятадын төлөөлөгчдийн их хурлын бэлтгэл ажлыг судлав. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргаллаа.

Хурлаас: ХКН-ын 18 дахь удаагийн төв хорооны комиссын 7-р бүгд хурлыг 2017 оны 10-р сарын 11-нд Бээжинд хуралдуулах болно. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчоо намын 18 дахь удаагийн 7-р бүгд хуралд хандан ХКН-ын 19 дүгээр удаагийн бүх Хятадын төлөөлөгчдийн их хурлыг 2017 оны 10-р сарын 18-нд Бээжинд нээн хуралдуулах санал өгөх болно гэж шийдвэрлэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ