ХКН-ын XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүдийн товч танилцуулга
Ши Жиньпин
Ши Жиньпин. Эрэгтэй. Хятад үндэстэн. 1953 оны 6-р сард төрсөн. Шааньси мужийн Фүпин нутгийн хүн. 1969 оны 1-р сараас ажлын гараагаа эхэлж, 1974 оны 1-р сард ХКН-д элссэн. Чинхуа их сургуулийн Хүмүүнлэг, нийгмийн дээд сургуулийн марксизмын онол, үзэл санаа, улс төрийн боловсролын мэргэжлээр төгссөн. Алба хашиж байхдаа эрдмийн зэрэг хамгаалсан.Хууль зүйн ухааны доктор.
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ХКН-ын Цэргийн төв зөвлөлийн дарга, БНХАУ-ын дарга, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн дарга.
1969-1975 онд Шааньси мужийн Яньчуань сяний Вэнь Ань-И нэгдлийн Лян Жяхэ багийн залуу боловсон хүчин, намын үүрийн нарийн бичгийн дарга
1975-1979 онд Чинхуа их сургуулийн Химийн аж үйлдвэрийн салбарт үндсэн органик нэгдлийн мэргэжлээр суралцсан.
1979-1982 онд Төрийн зөвлөлийн Тамгын газар, Цэргийн төв зөвлөлийн Тамгын газрын нарийн бичгийн дарга (цэргийн алба хаагч)
1982-1983 онд Хэбэй мужийн Жэндин сяний намын хорооны нарийн бичгийн орлогч дарга
1983-1985 онд Хэбэй мужийн Жэндин сяний намын хорооны нарийн бичгийн дарга, тус сянийн зэвсэгт хүчний улс төрийн зөвлөлийн ахлах гишүүн, намын үүрийн 1 дүгээр нарийн бичгийн дарга.
1985-1988 онд Фүжянь мужийн Шямэнь хотын намын хорооны байнгын хорооны гишүүн, хотын орлогч дарга
1988-1990 онд Фүжянь мужийн Ниндэ хотын намын хорооны нарийн бичгийн дарга
1990-1993 онд Фүжянь мужийн Фүжөү хотын намын хорооны нарийн бичгийн дарга, хотын АТИХ-ын Байнгын хорооны дарга
1993-1995 онд Фүжянь мужийн намын хорооны байнгын гишүүн, Фүжөү хотын намын хорооны нарийн бичгийн дарга, хотын АТИХ-ын Байнгын хорооны дарга, Фүжөү цэргийн тойргийн намын хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга.
1995-1996 онд Фүжянь мужийн намын хорооны нарийн бичгийн орлогч дарга, Фүжөү хотын намын хорооны нарийн бичгийн дарга, хотын АТИХ-ын Байнгын хорооны дарга
1996-1999 онд Фүжянь мужийн намын хорооны нарийн бичгийн орлогч дарга
1999-2000 онд Фүжянь мужийн намын хорооны нарийн бичгийн орлогч дарга, мужийн даргын үүрэг гүйцэтгэгч, Нанжиний цэргийн тойргийн үндэсний батлан хамгаалах, дайчлах хорооны орлогч дарга
2000-2002 онд Фүжянь мужийн намын хорооны нарийн бичгийн орлогч дарга, мужийн дарга (1998-2002 онд Чинхуа Их Сургуулийн Хүмүүнлэг, нийгмийн дээд сургуульд марксизмын онол, үзэл санаа улс төрийн боловсролын мэргэжлээр оройн аспирантурт сурч, хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ)
2002-2002 онд Жэжян мужийн намын хорооны нарийн бичгийн орлогч дарга, мужийн даргын үүрэг гүйцэтгэгч, Нанжиний цэргийн тойргийн батлан хамгаалах, дайчлах хорооны орлогч дарга, Жэжян мужийн батлан хамгаалах, дайчлах хорооны дарга
2002-2003 онд Жэжян мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, мужийн даргын үүрэг гүйцэтгэгч, Жэжян мужийн цэргийн тойргийн намын хорооны 1-р нарийн бичгийн дарга
2003-2007 онд Жэжян мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, мужийн АТИХ-ын Байнгын хорооны дарга
2007-2007 онд Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга
2007-2008 онд Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, ХКН-ын дэргэдэх намын сургуулийн захирал
2008-2010 онд Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, БНХАУ-ын орлогч дарга, ХКН-ын дэргэдэх намын сургуулийн захирал
2010-2012 онд Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, БНХАУ-ын орлогч дарга, ХКН-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, ХКН-ын дэргэдэх намын сургуулийн захирал
2012-2013 онд Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ХКН-ын Цэргийн төв зөвлөлийн дарга, БНХАУ-ын орлогч дарга, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга.
2013 оноос Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ХКН-ын Цэргийн төв зөвлөлийн дарга, БНХАУ-ын дарга, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн дарга.
XV удаагийн Төв хорооны орлогч гишүүн, XVI, XVII, XVIII удаагийн Төв хорооны гишүүн, XVII удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн. XVIII, XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн. XI удаагийн Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны анхдугаар бүгд хурлаар БНХАУ-ын орлогч даргаар, XVII удаагийн V бүгд хурлаас ХКН-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч даргаар нөхөн сонгогдсон. XI удаагийн БХАТИХ-ын XVII хурлаар БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн дэд дарга, XVIII удаагийн анхдугаар бүгд хурлаас ХКН-ын Цэргийн төв зөвлөлийн даргаар томилогдсон. ХII удаагийн БХАТИХ-ын анхдугаар хурлаар БНХАУ-ын дарга, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн даргаар сонгогдсон. XIX удаагийн Төв хорооны анхдугаар бүгд хурлаар ХКН-ын Цэргийн төв зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж байна.
Ли Кэчян
Ли Кэчян. Эр. Хятад үндэстэн. 1955 оны 7-р сард төрсөн. Аньхуй мужийн Дин-Юань нутгийн хүн. 1974 оны 3 дугаар сараас ажлын гараагаа эхэлсэн. 1976 оны 5-р сард ХКН-д элссэн. Бээжингийн их сургуулийн хуулийн анги, Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Ажиллах хугацаандаа эрдмийн зэрэг хамгаалсан. Эдийн засгийн ухааны доктор.
Одоо ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, Намын удирдах хэсгийн нарийн бичгийн дарга.
1974-1976 онд Аньхуй мужийн Фэн-Ян шяний Дамяо нэгдлийн Дүнлинь багийн залуу боловсон хүчин, 1976-1978 онд Аньхуй мужийн Фэн-Ян шяний Дамяо нэгдлийн Дамяо багийн намын үүрийн нарийн бичгийн дарга, 1978-1982 онд Бээжингийн их сургуулийн хуулийн салбарт суралцаж, оюутны зөвлөлийн даргаар ажиллаж байсан.
1982-1983 онд Бээжингийн их сургуулийн эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга.
1983-1985 онд Хятадын коммунист залуучуудын эвлэлийн төв сургуулийн хэлтсийн дарга бөгөөд бүх Хятадын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Коммунист залуучуудын эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын орлогч гишүүн 1985-1993 онд Коммунист залуучуудын эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн бөгөөд Хятадын залуучуудын холбооны орлогч дарга
1991 оны 9-11-р сард төвийн намын сургуульд суралцсан
1993-1998 онд Коммунист залуучуудын эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга бөгөөд Хятадын залуучуудын улс төрийн дээд сургуулийн захирал 1988-1994 онд Бээжингийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр аспирантурт сурч, эдийн засгийн ухааны магистр, доктор цол хамгаалсан
1998-1999 онд Хэнань мужийн намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, мужийн даргын үүрэг гүйцэтгэгч
1999-2002 онд Хэнань мужийн намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, мужийн дарга, 2002-2003 онд Хэнань мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, мужийн дарга, 2003-2004 онд Хэнань мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, мужийн ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга
2004-2005 онд Ляонин мужийн намын хорооны нарийн бичгийн дарга
2005-2007 онд Ляонин мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, мужийн ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга
2007-2008 онд Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн
2008-2013 онд Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Намын удирдах хэсгийн нарийн бичгийн орлогч дарга.
2013 оноос ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, Намын удирдах хэсгийн нарийн бичгийн дарга.
XV, XVI, XVII, XVIII, XIX удаагийн Төв хорооны гишүүн, XVII, XVIII, XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Байнгын хорооны гишүүн. VIII удаагийн бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны гишүүн.
Ли Жаньшү
Ли Жаньшү, эрэгтэй, хятад үндэстэн, 1950 оны 8-р сард төрсөн. Хэбэй мужийн Пиншань нутгийн хүн. 1972 оны 12-р сард ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1975 оны 4-р сард ХКН-д элссэн. Хэбэй мужийн Багшийн их сургуулийн оройн сургуулийг улс төрийн мэргэжлээр төгсөж, ажлын хажуугаар их сургуулийн диплом, бизнесийн менежментийн магистр цол хамгаалсан.
Одоо Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны Тамгын газрын дарга, Төвийн аюулгүй байдлын үндэсний хорооны тамгын газрын дарга, Төв хорооны шууд харьяа байгууллагын ажлын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
1971-1972 онд, Хэбэй мужийн Ши Жяжуан хотын санхүү, худалдааны сургуульд үнэ ханшийн мэргэжлээр суралцсан.
1972-1976 онд, Хэбэй мужийн Ши Жяжуан хотын худалдааны газрын ажилтан, орлогч дарга
1976-1983 онд, Хэбэй мужийн Ши Жяжуан хотын намын хорооны албаны архивын хэлтсийн ажилтан, дарга. (1980-1983 онд Хэбэй мужийн Багшийн их сургуулийг улс төрийн салбарт оройгоор суралцсан)
1983-1985 онд Хэбэй мужийн Үши шяний намын хорооны нарийн бичгийн дарга
1985-1986 онд, Хэбэй мужийн Ши Жяжуан хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, захиргааны комиссар
1986-1990 онд, Коммунист залуучуудын эвлэлийн Хэбэй мужийн намын хорооны нарийн бичгийн дарга. (1988-1988 онд Төвийн намын сургуульд намын байгуулалтын онолын сургалтад хамрагдсан)
1990-1993 онд, Хэбэй мужийн Чэндэ хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, захиргааны комиссар
1993-1997 онд, Хэбэй мужийн намын хорооны байнгын хорооны гишүүн, нарийн бичгийн дарга (1992-1994 онд Төвийн намын сургуульд эдийн засгийн мэргэжлээр эчнээгээр сурсан)
1997-1998 онд Хэбэй мужийн намын хорооны байнгын гишүүн, хөдөө тосгоны ажлыг удирдах хэсгийн орлогч дарга
1998-2000 онд, Шааньши мужийн намын хорооны байнгын гишүүн, хөдөө тосгоны ажлыг удирдах хэсгийн орлогч дарга, тамгын газрын дарга (1996-1998 онд Хятадын НШУА-ийн судалгааны хүрээлэнгийн санхүү, худалдаа, бизнесийн салбарт эдийн засгийн мэргэжлээр суралцсан)
2000-2002 онд Шааньши мужийн намын хорооны байнгын гишүүн, зохион байгуулах хорооны дарга
2002-2002 онд Шааньши мужийн намын хорооны байнгын гишүүн, Ши-Ань хотын намын хорооны нарийн бичгийн дарга, Ши-Ань хотын АТИХ-ын байнгын хорооны дарга.
2002-2003 онд Шаанши мужийн намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, Ши-Ань хотын намын хорооны нарийн бичгийн дарга, Ши-Ань хотын АТИХ-ын байнгын хорооны дарга.
2003-2004 онд Хармөрөн мужийн намын хорооны нарийн бичгийн даргын орлогч.
2004-2007 онд Хармөрөн мужийн намын хорооны нарийн бичгийн дарга. Мужийн даргын орлогч. (2005-2007 онд Харбин хотын Технологийн их сургуулийн ахлах менежментийн бизнесийн удирдлагын дээд сургуульд суралцаж, бизнесийн удирдлагын магистр цол хамгаалсан)
2007-2008 онд Хармөрөн мужийн намын хорооны нарийн бичгийн дарга. Мужийн даргын үүрэг гүйцэтгэгч.
2008-2010 онд Хармөрөн мужийн намын хорооны нарийн бичгийн дарга. Мужийн дарга.
2010-2012 онд Гүйжөү мужийн намын хорооны нарийн бичгийн дарга. Гүйжөү мужийн АТИХ-ын байнгын хорооны дарга.
2012-2012 онд ХКН-ын Төв хорооны тамгын газрын байнгын ажил хариуцсан дэд дарга (сайдын зэрэглэлийн), Төв хорооны тамгын газрын дарга, Төв хорооны харьяа байгууллагын үйлдвэрчний зөвлөлийн дарга, Гүйжөү мужийн АТИХ-ын байнгын хорооны дарга.
2012-2014 онд Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга, Төв хорооны харья байгууллагын үйлдвэрчний эвлэлийн дарга.
2014-2017 онд Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга, Төв хорооны үндэсний аюулгүй байдлын хорооны тамгын газрын дарга, Төв хорооны харьяа байгууллагын үйлдвэрчний эвлэлийн дарга.
2017 оноос Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга, Төв хорооны үндэсний аюулгүй байдлын хорооны тамгын газрын дарга, Төв хорооны харьяа байгууллагын үйлдвэрчний эвлэлийн дарга.
XVI, XVII удаагийн Төв хорооны орлогч гишүүн, XVIII, XIX удаагийн Төв хорооны гишүүн, XVIII удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Байнгын хорооны гишүүн.
Ван Ян
Ван Ян, Эрэгтэй, Хятад үндэстэн. 1955 оны 3-р сард төрсөн. Аньхуй мужийн Сүжөү нутгийн хүн. 1972 оны 6 сард ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1975 оны 8-р сард ХКН-д элссэн. Төв хорооны намын дээд сургууль төгссөн, байгалийн шинжлэх ухааны магистр.
Одоо ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, Намын удирдах хэсгийн гишүүнээр ажиллаж байна.
1972-1976 онд Аньхуй мужийн Сүшянь нутгийн хүнсний үйлдвэрийн ажилчин, үйлдвэрийн тасгийн боловсон хүчин.
1976-1979 онд Аньхуй мужийн Сүшянь нутгийн боловсон хүчний “Үчи” сургуулийн багш, сургалтын газрын дэд дарга, сургуулийн намын хорооны гишүүн
1979-1980 онд Төв хорооны намын сургуулийн онолын сурталчилгааны боловсон хүчний ангийг улс төр, эдийн засгийн мэргэжлээр төгссөн.
1980-1981 онд Аньхуй мужийн Сүшянь нутгийн намын сургуулийн багш
1981-1982 онд Аньхуй мужийн Сүшянь нутгийн коммунист залуучуудын эвлэлийн орлогч дарга
1982-1983 онд Аньхуй мужийн Сүшянь нутгийн коммунист залуучуудын эвлэлийн суртал ухуулгын газрын дарга
1983-1984 онд Аньхуй мужийн коммунист залуучуудын эвлэлийн орлогч дарга
1984-1987 онд Аньхуй мужийн биеийн тамир спортын газрын орлогч дарга, намын удирдах хэсгийн орлогч дарга
1987-1988 онд Аньхуй мужийн биеийн тамир спортын газрын дарга, намын удирдах хэсгийн дарга
1988-1992 онд Аньхуй мужийн Тунлин хотын намын хорооны орлогч дарга, хотын даргын үүрэг гүйцэтгэгч, хотын дарга (1989-1992 ХКН-ын төв хорооны намын сургуулийн эчнээ сургуулийг нам улс төрийн удирдах мэргэжлээр төгссөн)
1992-1993 онд Аньхуй мужийн төлөвлөгөөний хорооны дарга, намын удирдах хэсгийн дарга, мужийн засаг даргын туслах
1993-1993 онд Аньхуй мужийн засаг даргын орлогч
1993-1998 онд Аньхуй мужийн намын хорооны байнгын гишүүн, засаг даргын орлогч (1993-1995 онд ажиллахын зэрэгцээ Техник технологийн их сургуулийн удирдлагын менежментийн мэргэжлээр магистрантурт сурч, байгалийн шинжлэх ухааны магистр цол хамгаалсан.
1993.03-1997.05 ХКН-ын Төв хорооны намын сургуулийн муж, сайдын хэмжээний боловсон хүчний мэргэжил дээшлүүлэх ангид суралцсан.
1998-1999 онд Аньхуй мужийн намын хорооны орлогч дарга, засаг даргын орлогч
1999-2003 онд Хятадын үндэсний Хөгжил өөрчлөлтийн хорооны дэд дарга, намын удирдах хэсгийн гишүүн (2001.09-2001.11 ХКН-ын Төв хорооны намын сургуулийн муж, сайдын хэмжээний боловсон хүчний мэргэжил дээшлүүлэх ангид сурав)
2003-2005 онд Төрийн зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч (Төрийн зөвлөлийн тамгын газрын байнгын ажлыг хариуцсан, сайдын зэрэглэл) , Төрийн зөвлөлийн байгууллагуудын намын удирдах хэсгийн орлогч дарга
2005-2006 онд Чүнчин хотын намын хорооны дарга
2006-2007 онд Чүнчин хотын намын хорооны дарга, хотын АТИХ-ын Байнгын хорооны дарга
2007-2007 онд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Чүнчин хотын намын хорооны дарга, хотын АТИХ-ын Байнгын хорооны дарга
2007-2012 онд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гуандун мужийн намын хорооны дарга
2012-2013 онд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн,
2013-2017 онд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, намын удирдах хэсгийн гишүүн
2017 оноос ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, намын удирдах хэсгийн гишүүн, XVI удаагийн Төв хорооны орлогч гишүүн, XVII, XVIII, XIX удаагийн Төв хорооны гишүүн, XVII, XVIII удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Байнгын хорооны гишүүн.
Ван Хүнин
Ван Хүнин. Эрэгтэй. Хятад үндэстэн. 1955 оны 10-р сард төрсөн. Шаньдүн мужийн Лайжөү нутгийн хүн. 1984 оны 4-р сард ХКН-д элссэн. Фүдань их сургуулийн олон улсын улс төрийн салбарыг олон улсын улс төрийн мэргэжлээр төгссөн, хууль зүйн ухааны магистр, профессор.
Одоо ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны Бодлого судлах албаны дарга, Төв хорооны Өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх удирдах хэсгийн Тамгын газрын даргаар ажиллаж байна.
1972-1977 онд, Шанхайн Багшийн их сургуулийн боловсон хүчний сургуулийн гадаад хэлний курс
1977-1978 онд, Шанхай хотын хэвлэлийн газрын боловсон хүчин
1978-1981 онд, Фүдань их сургуулийн олон улсын улс төрийн салбарын олон улсын улс төрийн магистрантур
1981-1989 онд, Фүдань их сургуулийн олон улсын улс төрийн салбарын багш, дэд профессор, профессор
1989-1994 онд, Фүдань их сургуулийн олон улсын улс төрийн салбарын эрхлэгч
1994-1995 онд, Фүдань их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийн захирал
1995-1998 онд, Төв хорооны Бодлого судлах албаны улс төрийн хэсгийн дарга
1998-2002 онд, Төв хорооны Бодлого судлах албаны орлогч дарга
2002-2007 онд, Төв хорооны Бодлого судлах албаны дарга
2007-2012 онд, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарийн газрын гишшн, Төв хорооны Бодлого судлах албаны дарга
2012-2014 онд, Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Бодлого судлах албаны дарга
2014-2017 онд, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны бБодлого судлах албаны дарга, Төв хорооны Өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх удирдах хэсгийн Тамгын газрын дарга
2017 оноос Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны Бодлого судлах албаны дарга, Төв хорооны Өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх удирдах хэсгийн Тамгын газрын дарга
ХКН-ын XVI, XVII, XVIII, XIX сонгуулийн Төв хорооны гишүүн, XVII сонгуулийн Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, XVIII сонгуулийн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, XIX сонгуулийн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Байнгын хорооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн.
Жао Лэжи
Жао Лэжи, эрэгтэй, хятад үндэстэн, 1957 оны 3-р сард төрсөн. Шаньши мужийн Ши-Ань хотын хүн. 1974 оны 9 дүгээр сараас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1975 оны 7 дугаар сард ХКН-д элссэн. Төв хорооны намын сургуулийн магистрантурыг төгссөн.
Одоо Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Сахилга бат шалгах төв комиссын нарийн бичгийн дарга, Төв хорооны Зохион байгуулах хэлтсийн даргаар ажиллаж байна.
1974-1975 онд, Хөхнуур мужийн Гүйде шяний Хэдүн тосгоны Гүнба багт боловсон хүчин
1975-1977 онд, Хөхнуур мужийн худалдааны танхимын мэдээлэл холбооны ажилтан
1977-1980 онд, Бээжингийн их сургуульд философич мэргэжлээр сурсан.
1980-1982 онд, Хөхнуур мужийн худалдааны танхимын улс төрийн хэрэг эрхэлсэн ажилтан, тус мужийн бизнесийн сургуулийн багш, сургуулийн коммунист залуучуудын эвлэлийн нарийн бичгийн дарга.
1982-1983 онд, Хөхнуур мужийн Бизнесийн сургуулийн заах арга зүйн салбарын дэд эрхлэгч
1983-1984 Хөхнуур мужийн худалдааны танхимын улс төрийн үйл хэрэг эрхэлсэн орлогч дарга, танхимын коммунист залуучуудын эвлэлийн нарийн бичгийн дарга
1984-1986 онд, Хөхнуур мужийн Төмөрлөг бүтээгдэхүүний цахилгаан хийн аж үйлдвэрийн компанийн намын хорооны нарийн бичгийн дарга, захирал
1986-1991 онд, Хөхнуур мужийн худалдааны танхимын орлогч дарга, намын хорооны нарийн бичгийн орлогч
1991-1993 онд, Хөхнуур мужийн худалдааны танхимын дарга, намын хорооны нарийн бичгийн дарга. (1992 оны 4-р сард мужийн нийлүүлэлт, борлуулалтын хэлтсийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэсэн)
1993-1994 онд, Хөхнуур мужийн мужийн даргын туслах, мужийн санхүү эдийн засгийн танхимын дарга, намын хорооны нарийн бичгийн дарга
1994-1995 онд, Хөхнуур мужийн орлогч дарга бөгөөд мужийн санхүү эдийн засгийн танхимын дарга, намын хорооны нарийн бичгийн дарга
1995-1997 онд, Хөхнуур мужийн орлогч дарга
1997-1997 онд, Хөхнуур мужийн орлогч дарга, Шинин хотын намын хорооны нарийн бичгийн дарга
1997-1999 онд, Хөхнуур мужийн намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, Шинин хотын намын хорооны нарийн бичгийн дарга (1996-1998 онд, Хятадын НШУА-ийн магистрын хүрээлэнгийн валют, банк санхүүгийн магистрантурын курс, 1998-1999 онд Төвийн намын сургуулийн муж яамны зэрэглэлийн боловсон хүчний дамжаанд сурсан)
1999-2000 онд, Хөхнуур мужийн намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, мужийн даргын албан тушаалыг туслан гүйцэтгэгч.
2000-2003 онд, Хөхнуур мужийн намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, мужийн дарга
2003-2003 онд, Хөхнуур мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, мужийн дарга
2003-2004 онд, Хөхнуур мужийн намын хорооны нарийн бичгийн дарга
2004-2007 онд, Хөхнуур мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, мужийн АТИХ-ын байнгын хорооны дарга. (2002-2005 онд Төвийн намын сургуульд магистрантурт улс төрийн мэргэжлээр суралцсан)
2007-2008 онд, Шаньши мужийн намын хорооны нарийн бичгийн дарга
2008-2012 онд, Шаньши мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, мужийн ардын ТИХ-ын байнгын хорооны дарга
2012-2017 онд, Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны Зохион байгуулах хэлтсийн дарга
2017 оноос, Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Сахилга бат шалгах төв комиссын нарийн бичгийн дарга, Төв хорооны Зохион байгуулах хэлтсийн дарга, XVI, XVII, XVIII, XIX удаагийн Төв хорооны гишүүн, XVIII удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Байнгын хорооны гишүүн. XIX удаагийн Сахилга бат шалгах төв комиссын гишүүн, Байнгын хорооны гишүүн, нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Хань Жэн
Хань Жэн, эрэгтэй, хятад үндэстэн. 1954 оны 4-р сард төрсөн. Жэжян мужийн Сыши нутгийн хүн. 1975 оны 12 сард ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1979 оны 5-р сард ХКН-д элссэн. Хуадүн багшийн их сургуулийн олон улс судлалын хүрээлэнгийн олон улсын харилцаа хийгээд дэлхийн эдийн засгийн мэргэжлээр төгссөн. Эчнээгээр магистрантурт суралцаж төгссөн. Эдийн засгийн ухааны магистр, ахлах эдийн засагч.
Одоо ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
1975-1980 онд, Шанхай хотын машин тоног угсарч суурилуулах Шюйхүй ангийн сан хамаарагч, борлуулалтын хувьцааны ажилтан, коммунист залуучуудын эвлэлийн дэд дарга.
1980-1982 онд, Шанхай хотын химийн аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн компанийн албан тушаалтан, коммунист залуучуудын эвлэлийн хариуцлагатан.
1982-1986 онд, Шанхай хотын химийн аж үйлдвэрийн товчооны коммунист залуучуудын эвлэлийн үүрийн нарийн бичгийн дарга (Энэ хугацаанд: 1983-1985 онд, Фүдань их сургуулийн коллежид суралцсан)
1986-1987 онд, Шанхай хотын химийн аж үйлдвэрийн коллежийн намын үүрийн нарийн бичгийн даргын орлогч.
1987-1988 онд, Шанхай хотын кетний үйлдвэрийн намын үүрийн нарийн бичгийн дарга, үйлдвэрийн дэд дарга. (1985-1987 онд, Хуадүн багшийн их сургуулийн Оройн их сургуулийн улс төрийн боловсролын институтэд улс төрийн боловсролын мэргэжлээр суралцсан.)
1988-1990 онд, Шанхай хотын резиний Да Жүн Хуа үйлдвэрийн намын үүрийн нарийн бичгийн дарга, үйлдвэрийн дэд дарга.
1990-1991 онд, коммунист залуучуудын эвлэлийн Шанхай хотын хорооны нарийн бичгийн даргын орлогч.
1991-1992 онд, коммунист залуучуудын эвлэлийн Шанхай хотын хорооны нарийн бичгийн дарга.
1992-1993 онд, Шанхай хотын Лүвань дүүргийн намын үүрийн нарийн бичгийн даргын орлогч. Дүүргийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч. (1991-1994 онд, Хуадүн багшийн их сургуулийн олон улс судлалын хүрээлэнгийн олон улсын харилцаа, дэлхийн эдийн засаг мэргэжлээр эчнээгээр суралцаж, эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан.)
1995-1997 онд, Шанхай хотын захиргааны нарийн бичгийн даргын орлогч, хотын эдийн засгийн ерөнхий ажлын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, хот төлөвлөлтийн хорооны дарга, намын удирдах хэсгийн нарийн бичгийн дарга, хотын үнэт цаасны удирдлагын албаны дарга.
1997-1998 онд, Шанхай хотын намын хорооны байнгын хорооны гишүүн, хотын захиргааны нарийн бичгийн даргын орлогч.
1998-2002 онд, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, хотын дэд дарга.
2002-2003 онд, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, хотын дэд дарга.
2003-2004 онд, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, хотын дарга.
2004-2006 онд, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, хотын дарга, 2010 оны Шанхайн Дэлхийн яармагийн зохион байгуулах комиссын дэд дарга, гүйцэтгэх комиссын гүйцэтгэгч дарга.
2006-2007 онд, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч, хотын дарга, 2010 оны Шанхайн Дэлхийн яармагийг зохион байгуулах комиссын дэд дарга, ахлах эрхлэгч, гүйцэтгэх комиссын гүйцэтгэгч дарга, гүйцэтгэх комиссын дарга.
2007-2008 онд, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, хотын дарга, 2010 оны Шанхайн Дэлхийн яармагийг зохион байгуулах комиссын даргын ахлах орлогч, гүйцэтгэх комиссын дарга.
2008-2011 онд, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, хотын дарга, 2010 оны Шанхайн Дэлхийн яармагийг зохион байгуулах комиссын даргын орлогч, гүйцэтгэх комиссын гүйцэтгэгч дарга.
2011-2012 онд, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, хотын дарга.
2012-2017 онд, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга.
2017 оноос ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга.
ХКН-ын XVI, XVII, XVIII, XIX удаагийн тТөв хорооны гишүүн, XVIII удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Байнгын хорооны гишүүн.