Гар утсаар төлбөр тооцоо хийх нь амьдралын хэвшил болов
Хэн ч гэсэн биедээ түрийвч авч явдаг. Гэвч Аlipay, вийчат зэрэг Мобайл төлбөр тооцоо хийх үйлчилгээ хурдацтай хөгжихийн хэрээр Хятадуудын төлбөр тооцоо хийхэд асар их өөрчлөлт гарч байна. Залуусын дунд түрийвч авч явдаггүй хүн өдөр ирэх тусмаа олширч байна.
Шандүн нутгийн Шяо-Ень Бээжингийн нэг дээд сургуульд магистр хамгаалжээ. Ойрд сургууль төгсөх бичиг баримтаа бүрдүүлж дуусгаад найз Шяовантой кофены газар уулзахаар болзлоо. Тэр кофены газар очихдоо гар утаснаасаа өөр юу ч авсангүй.
Зөөгч: Та нэг аяга самартай латте, нэг аяга халуун латте авсан, нийт 60 юань.
Шяо-Ень: Вийчаатаар тооцоо хийж болох уу ?
Зөөгч: Болно, та энэ кодыг уншуулчих.
Шяован, Шяо-Ень нар чацуу. Тэд гадагш гарахдаа түрийвчээ авч явахаа больсон тухайгаа ярина.
Шяован, Шяо-Ень
Шяован: Бээжинд Мобайл төлбөр тооцооны үйлчилгээ өдрийн хэрэглээний 70, 80 хувийг эзэлж байна. Ьүрийвч авч явах хэрэггүй болсон.
Шяо-Ень: Би 100 юань хүрэхгүй мөнгөтэй л гардаг. Одоо надад 10-хан юань байна. Гар утсаа бариад гарахад хангалттай.
Шяо-Ень үдээс хойш галт тэргээр Шандүн руу буцах тул Шяован машинаар түүнийг галт тэрэгний өртөөнд хүргэлээ. Машинаа дэлгүүрийн газар доорх зогсоолд тавиахд мөн л мөнгө өгөх хэрэггүй. Төлбөр тооцоо хийх системд машины дугаарыг уншаад Мобайл төлбөр тооцооны үйлчилгээг сонгодог болохоор нэг минут ч болохгүй.
Галт тэрэгний өртөөнд очихоос өмнө, Шяован, Шяо-Еньтэй хамт зочид буудалд очиж, өрөөгөө буцаахад, мөн л мобайл төлбөр тооцооны үйлчилгээг хэрэглэсэн болохоор бусад хүн шиг мөнгө эсвэл картаар тооцоо хийхээс түргэн байлаа.
Шяо-Ень
Зочид буудлын ажилтан: Энд хоёр хэмжээст код байна. Та гар утсаараа уншуулаад төлбөрөө хийчих.
Шяо-Ень: За тэгье.
Зочид буудлын ажилтан: Энд хоёр хэмжээст код байна, та гар утсаараа уншуулаад, гарч ирсэн баримтад гарын үсгээ зурвал болчихно.
Шяо-Ень: За одоохон.
Үнэндээ, залуучууд гэлтгүй бүх насны хүмүүс түрийвч авч явалгүй, гар утсаараа төлбөр тооцоо хийдэг болжээ. Холбогдох бүртгэлээс үзвэл, 2016 онд, Хятадын мобайл төлбөр тооцоо нийт 25 тэрбум 700 сая удаад хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 86 хувиар нэмэгдэж, хөрөнгө мөнгөний хэмжээ 157 их наяд юаньд хүрчээ.
Бээжин хотод, том том дэлгүүр, эмнэлэг, эмийн санд өртөг багатай
ПОС төлбөр тооцоо хийх тоног төхөөрөмж угсарчээ.
ногооны захын эзэн
Мобайл төлбөр тооцоо хийх үйлчилгээтэй болсноор мөнгө задлах, хуурамч мөнгө авахаас айхгүй болсон.
Харин Шэньжэнь хотын хоёр хэмжээст кодын тоног төхөөрөмж үйлдвэрлэх нэг компанийн техникийн албаны хүн Чинь Юньчуань хэлэхдээ: Хоёр хэмжээст кодоор төлбөр тооцоо хийх нь хялбар боловч зарим асуудал бий гэжээ.
Чинь Юньчуань
Хоёр хэмжээст код мэдээллийг маш хялбар олдог. Нөгөө талаар, хэрэглэгчдийн гар утас вирустсэн тохиолдолд мобайл төлбөр тооцоо, ялангуяа хоёр хэмжээст кодоор тооцоо хийхэд аюулгүйн асуудал мэдээж гарна гэжээ.
Эдгээр аюулгүйн асуудлыг зохицуулахын тулд вийчатаар тооцоо хийх бүтээгдэхүүний эд ангиас гадна цоож, нууц кодыг шалгах зэрэг иж бүрэн аюулгүйн систем, арга хэлбэрийг бүрдүүлж, хэрэглэгчдийн төлбөр тооцоо хийх аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.
Технологиос гадна, вийчатаар төлбөр тооцоо хийх нь Хятадын амь насны даатгалын хамтын ажиллагаанд нөхөн төлбөр хийх механизмыг бий болгожээ. Вийчат онлайнаар тооцоо хийх бүтээгдэхүүний ерөнхий захирал Лю Пэн хэлэхдээ: Хэрэв вийчатаар тооцоо хийсний дараа, бүртгэл нь хулгайлагдан, хариуцлага нь нотлогдсон бол вийчатаар тооцоо хийсэн газар тэр даруйд нь нөхөн төлбөр өгдөг гэжээ. Тэрээр:
Люпэн
Бид амь насны даатгалын компани PICC-тай нягт харилцаа холбоотой. Хэрэв бүх үнийн хэмжээгээр нөхөн төлбөр хийх, жишээлбэл үнэхээр хулгайлагдсан нөхцөлд, бид зохих хэмжээнд даатгалын нөхөн төлбөр өгч, хэрэглэгчдийн хохирлыг боломжийн хэрээр багасгадаг гэжээ.
Иймэрхүү аюулгүйн баталгаатай болсны дараа, мобайл төлбөр тооцоо хийх үйлчилгээ хурдтай хөгжсөн. Сүүлийн хэдэн сар, Хятадын Ханжөү, Үхань, Фүжөү, Тяньжинь, Гүйжөү зэрэг зарим хот бэлэн мөнгөгүй хот байхаа мэдэгдэж, зарим банк санхүү, технологийн компанийн хамтын ажиллагаа тээвэр, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн аюулгүй байдал зэрэг иргэдийн амьжиргааны салбарт бэлэн мөнгөгүй болгохыг алхам алхмаар биелүүлжээ.
Хятадад хилийн чанадын жуулчин эрс нэмэгдэхийн хирээр, Alipay, вийчтаар төлбөр тооцоо хийх үйлчилгээ ч гадаад орнуудыг амжилттай дайчилж чаджээ. Энэ оны 5-р сард, Alipay банк санхүүгийн үйлчилгээний компани First Datа-тай хамтран ажиллаж, эхний ээлжийн 4 сая гаруй компани Америкт суурьшин ажил төрлөө явуулж эхэлжээ. Сан Францискогийн Мичилин ресторан бол түүний нэг юм. Cristal Jadeзахын маркетингийн захирал Кэтрин Фернел Хятадад хэдэн жил ажиллаж байсан, тэрээр Хятадын мобайл төлбөр тооцооны үйлчилгээ хурдтай хөгжиж буйг сайн мэддэг хүн. Alipay, вийчат үйлчилгээтэй болбол ресторан нь Хятадын зочдыг илүү олноор хүлээн авч чадна гэдэгт тэр итгэлтэй байлаа.
Хятадын маш олон зочид манай рестораны үүдэнд наасан Alipay, вэйчатаар тооцоо хийх тэмдгийг хараад шууд орж ирдэг. Тэдний олонх нь англиар сайн ярьдаг. Танил дасал болсон Alipay, вийчатаар тооцоо хийх болсондоо тэд баяртай байдаг гэжээ.
Өдгөө, Хятадын Alipay үйлчилгээг хэрэглэж буй улс орон бүс нутаг 26-д хүрч, 18 төрлийн гадаад валютын төлбөр тооцоог дэмждэг. Вийчатаар тооцоо хийх ажил төрөл 15 улс орон, бүс нутгийг хамарч, 12 төрлийн гадаад валютыг хүлээн авч байна. Их Британийн “Financial Times” сонины мэдээлснээр, Хятадын хэрэглэгчид мобайл төлбөр тооцоо хийх үйлчилгээг ашигласан талаар маш олон хөгжсөн орнуудын хэрэглэгчдээс тэргүүлж, санхүүгийн хэрэглээний талаар ч Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогцын үйл ажиллагааны хэлбэрийг бүрмөсөн өөрчилж байна. Урьд биедээ мөнгөгүй гарсандаа эвгүйрхдэг байсан бол одоо гар утсаа бариад гарахад хаа ч очсон зовох юмгүй болжээ.
Ренчинсоо