Хятадын “ухаалаг” амьдрал-Ухаалаг гар утас интернетийн санхүүд жигүүр ургууллаа
Өнөөдөр санхүүгийн үйлчилгээ авахад банкинд очих шаардлагагүй болсон. Харин гар утасны апп-гээр мөнгө шилжүүлэх, төлбөр хийх, зээл авах зэрэг санхүүгийн бүх үйлчилгээг хийлгэх боломжтой болсон билээ. Хятадын хөдөлгөөнт интернетийн санхүү хөгжихийн хэрээр хүмүүсийн санхүүгийн амьдралд асар их өөрчлөлт гарч, үүнийг дагаад хуучны зарим бэрхшээлтэй асуудал шийдэгдсэн юм.
Хятадын интернет санхүү 2013 оноос ид хөгжиж эхэлсэн гэж үздэг. Мөн оны 6-р сард Юй-Эбао буюу цахим хадгаламж хөдөлгөөнт интернетэд албан ёсоор ажиллаж эхэлснээр хэрэглэгчид гар утасны апплекэйшнээр мөнгөө хадгалах буюу гарган авах боломж бүрдсэн бөгөөд хүү нь банкинд хадгалснаас илүү өндөр байгаа нь хэрэглэгчдийн анхаарлыг татаж эхэлсэн юм. Шэньжэнь хотын нэгэн компанид ажилладаг Хун Пэйлинь энэ мэдээг найзаасаа сонсоод банкинд хадгалж байсан мөнгөө авч, 1 минут хүрэхгүй хугацаанд гар утсаараа Юй-Эбао-д шилжүүлэн хадгалсан байна.
"Юй-Эбао ашиглалтад ороод сар болоогүй байхад би бүртгүүлсэн. Тэгээд нэлээн ашигтай гэдгийг олж мэдсэн юм. Банкны хүүг бодвол илүү өндөр, үр ашигтай юм билээ.”
Ноён Хун ийм нэгэн тооцоо гаргасан байна: 100 мянган юанийг жилийн хугацаанд Юй-Эбао-д хадгуулбал хүү нь банкинд хадгалснаас 2000 юаниар илүү гарна.
Юй-Эбао энэ оны 6-р сарын эцэс хүртэл бүтэн 4 жил ажиллах хугацаандаа нийт 1.43 их наяд юань хуримтлуулснаар, дэлхийн хамгийн том валютын сан болоод байна.
Юй-Эбао гарснаас хойш зах зээлд хөдөлгөөнт интернетийн санхүүгийн бүтээгдэхүүн их газар авч, олон нийтэд төрөл бүрийн сонголт бий болгосон. Бээжингийн хөрөнгө оруулалатын Чяньжин компанийн гүйцэтгэх захирал Жао Рүнчүнь ингэж ярьсан юм.
Урьд нь банкинд очиж үйлчилгээ авдаг байлаа. Ирээдүйд банкинд очих хэрэгцээ улам бүр багасах болно. Хүмүүс урьд нь энэ үйлчилгээг компьютерээр авч байсан бол цаашид гар утсаараа авах болно. Банкнаас компьютер, компьютероос гар утас руу шилжиж байгаа нь маш чухал дэвшил юм.”
Хятадын интернет мэдээллийн төвийн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний хагас жилд Хятадын гар утасны сүлжээ ашиглагчид 720 сая, худалдааны банкны интернет банкны хэрэглэгчид 380 сая, интернетээс санхүүгийн бүтээгдэхүүн худалдан авсан хүний тоо 142 саяд хүрснээр хөдөлгөөнт интернет санхүү мянга мянган айлд нэвтэрч, амьдралд нь тус дөхөм үзүүлж байна.
2014 оны 12-р сард, Хятадын хувийн өмчит анхны интернет банк болох Шэньжэнь хотын Чяньхай микро банк албан ёсоор байгуулагдсан юм. “Лангуу, цэг ажиллуулахгүй, бодит орчинд ажиллахгүй” гэсэн уриатай тус банкны зээлийн үйлчилгээ ямар ч барьцаа, баталгаа шаардахгүй бөгөөд зөвхөн царай унших, биг дата-гаар итгэмжлэлийн зэрэглэлийг харгалзан зээл олгодог. Энэ нь уламжлалт банктай харьцуулбал өөрийн гэсэн шинэ, өвөрмөц онцлогтой юм. Банкны захирал Цао Түн танилцуулахдаа, "Бичил банк гэдэг нь бичил аж ахуйн нэгж, олон нийтэд үйлчилнэ гэсэн утгатай нэр гэдгийг хараад ойлгож болно. Хэрэглэгчдийн чиг хандлага тодорхой. Тэр нь даруй бичил аж ахуйн нэгжүүд, жирийн ард иргэд юм.”
Байрны түрээсгүй, тоотой цөөхөн ажилтантай, дундын дамжлага багатай, интернет, биг дата, үүлэн тооцоолуур зэрэг технологийг ашиглах нь эрсдэлийн үнэ тогтоох, хүлээн зөвшөөрөх чадварыг нэмэгдүүлэх, банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах, зээлийн хүү зэрэгт маш их өрсөлдөх хүчтэй юм. Тэрээр хэлэхдээ: "Хөрөнгийн биржид бүртгүүлсэн банкны менежментийн багт зарцуулах зардал нь нийт зардлын 1/3 орчим хувийг эзэлдэг. Бид хэмнэхийн тулд зардлаа бууруулах арга хэмжээ авч байгаа нь мөнгөнд нөлөөлж, улмаар бичил банк, жирийн ардад үр өгөөжөө өгөх юм.
”Уламжлалт банк санхүүгийн систем хэрэглэгчдийн 20 хувьд нь үйлчилдэг байсан бол интернет банк санхүү нь үлдсэн 80 хувьд нь банк санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг. Технологийн туслалцаагаар, гар утсаар тооцоо хийх нь илүү хялбар, цаг тухайд нь мэдээлэл авч, банкны үйлчилгээний “бэрхшээл”-ийг амжилттай шийдэж чадсан. Интернет банк санхүүгийн салбарын ахлах шинжээч Вэй Дүн хэлэхдээ: "Банкны салбараар жишээлэхэд цар хүрээ нь маш том болсон. Харин үйлчилгээ үзүүлж буй гол хэрэглэгч нь 20 хувь хүрэхгүй хувь хүн, аж ахуйн нэгжүүд юм. Эсрэгээрээ бичил аж ахуйн нэгж, жирийн иргэд маш их хөрөнгө мөнгөний болон банк санхүүгийн үйлчилгээ авах шаардлагатай байна.”
2013 онд Хөдөлгөөнт интернетийн бизнесийг сонирхдог Шэнь Лэй энэ нөхцөл боломжийг олж хараад цахим банкны салбарт хөл тавьсан байна. Тэрээр: "Цахим банкны салбарт бизнес хийх асар их орон зай байгааг олж харсан юм. Интернетээр үйлчлүүлж буй хэрэглэгчид нэмэгдэхийн хэрээр жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт хийх шаардлага гардаг бөгөөд энэ салбар нь тэдэнд санхүүжилт хийх шинэ боломж бүрдүүлж өгсөн юм. Банк санхүүгийн салбар эрсдэлээ хянаж чадвал хөрөнгө оруулагчдаа хамгаалж, үнэнч, итгэлтэй зээлдэгчтэй хамтран ажиллаж чаддаг.”
Санхүүгийн аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд, 2016 онд Хятад улс холбогдох хууль тогтоол гаргаснаар хяналт шалгалтаар чанар, үйлчилгээ муутай аж ахуйн нэгжүүдийг цахим санхүүгийн салбараас гаргасан байна. Хятадын үндэсний санхүүгийн инновацийн лабораторийн дарга Ин-Жяньфэн. Интернет, биг дата, үүлэн тооцоолуур зэрэг эдийн засгийн үйл ажиллагааны техникийн бүтцэд өөрчлөлт оруулж буй цахим санхүүгийн салбар нь ирээдүйн хөгжлийн чиг хандлага болоод байна гэжээ.