Газар газрын хоолыг гар утсаараа дуудаж “амтлах” болов
Хоол хийх, гуанз ресторан явахаасаа залхуурсан үедээ гар утсаараа хоолны хүргэлтийн үйлчилгээ авах нь Хятадын томоохон хотын залуусын хэвшил болжээ. Урьд нь зөвхөн KFC, Макдональдс зэрэг Европын түргэн хоолны ресторан л хүргэлтийн үйлчилгээтэй байсан бол одоо гар утасны АПП-гээр хятад хоол, европ хоол, өглөөний цай, үдийн хоол, халуун тогоо, амттан, ундаа гээд бүхнийг захиалах боломж нээгджээ.
Чэн овогт бол Бээжин хотын сэхээтэн, байнга гар утасны АПП-гээр хоол захиалдаг нэгэн. Хоолоо гар утсаараа захиалж, байсан газраа хүргүүлэх нь түүний хувьд цаг хугацаанд хэмнэлтэй, амар санагдаг гэнэ. Тэрээр хэлэхдээ:
Үг1 Чэн
Би долоо хоног бүрт нэгээс хоёр удаа хоол захиалдаг. Энэ нь амарх байдагюм. Уг нь зөвхөн томоохон ресторан хүргэлт үйлчилгээтэй, бас төлбөрийн доод хязгаарыг заадаг байсан. Тэгвэл одоо гуанз, мухлагуудаас янз бүрийн хоол захиалж болох бөгөөд үнэ, цэс зэргийг шууд утаснаасаа харж болно. Төлбөрөө ч интернет банкнаас хийчихнэ. Задгай мөнгөгүй гэж зовох хэрэггүй.
Хятадад амьдардаг гадаадын хүмүүс ч АПП-гээр хоол захиалдаг болжээ. Хятадын хоолны хүргэлт үйлчилгээтэй АПП нь тэдний эх орондоо хэрэглэж байсан АПП-гээс хамаагүй хялбар, бас өргөн сонголттой гэж тэд үнэлж байна.
Үг2 гадаад:
Би хоолны цаг болохоор гар утсаараа хоол захиалчихдаг. Энэ нь маш хялбар байдаг юм. Италид ийм АПП байхгүй. Би ажил ихтэй учраас энэ хүргэлт үйлчилгээ надад их тус болж байна. Би хоол идэхийн тулд гэрээсээ гарах шаардлагагүй болж, амтат хоол шууд ширээн дээр минь тавигдаж байна.
Үг 3 гадаад:
Хятад болоод бусад орны АПП-гийн хамгийн том ялгаа нь Хятадад ундаа, кофе захиалж болно. Америкт бол ундаа захиалж болохгүй. Тэгэхээр Хятадын АПП үйлчилгээ илүү сайн юм.
Эдгээрээс илүүтэй Хятад хоолны олон янз хэлбэр нь гадаадын хүмүүсийн анхаарлыг татаж байна. Тэд Хятадын газар газрын онцлогтой хоолыг амсаж үздэг.
Үг4 Гадаад:
"Хятад хоол нээрээ амттай юм аа”, “Банш”, “Бууз”, “Шарж жигнэсэн бин”, “Өндөгтэй шарсан талх”, “Утсан тахиа”, “Үхрийн махтай гоймон”, “Бээжин нугас”, “Наашаа цаашаа”, “Жантай гахайн мах”, “Шилэн бууз”, “ Махтай жигнэмэг”. Би махтай жигнэмэгийг өдөрт зургааг идчихнэ. Бас “Хонины шөлтөй хагсаамал”, “Цэлцэгнүүр гоймон” гээд би ч бараг Англи гаралтай Шаньши хүн болсон доо.
Үг5 Гадаад
Гэртээ халуун тогоо хүргүүлж болдог нь гайхалтай юм. Тэд таны захиалсан зүйлийг дорхноо л хүргээд ирчихнэ. Ногоо, шөл бүгд бэлэн, үнэхээр амар юм. Хамгийн гайхалтай нь тэд бас зуух авчирч өгнө.
Хоол захиалахад улам амар болж байгаа нь хүргэлт үйлчилгээ үзүүлдэг АПП эрчтэй хөгжиж, гуанз рестораны газар шууд хүргэлт үйлчилгээнд хамрагдан О2О үйлчилгээ үзүүлэх болжээ. “ele.me” хоолны хүргэлт үйлчилгээний компанийг үүсгэн байгуулагч Зан Шүйхао хэлхдээ:
Үг6
Урьд нь гуанз ресторанд ойр хавийн хүмүүс л үйлчлүүлдэг байсан бол одоо хоолны хүргэлт үйлчилгээтэй болсноор үйлчлэх хүрээ ч тэлж өргөжсөн. Үүний зэрэгцээ бид гуанз ресторанд ложистик үйлчилгээ үзүүлдэг. Урьд нь дуудлагаар захиалга авахдаа тэд өөрөө хүргэдэг байсан бол одоо шууд биднээр дамжуулан хүргэж байна. Энэ нь ажиллах хүчинд хэмнэлттэй байдаг юм гэжээ.
Хоол ундны хүргэлт үйлчилгээний АПП ажиллуулж буй компани хүмүүсээ хуваарилан, захиалга авсан даруйдаа л тэр хавийн ажилчиндаа хариуцуулчихна. Эдгээр АПП их өгөгдлийг ашиглан, ухаалгаар ажлаа хуваарилж, хоол хүргэх үйл явц ямар шатандаа явж байгааг хянах боломжтой. Үүнийг хэрэглэгч цаг тухайд нь хянаж болох бөгөөд үйлчилгээ, үр ашигт ч тустай юм.
Үг 7 Гадаад
Захиалгаа өгчхөөд утсаа хараад хүргэлтийн ажилчин хаана явж байгааг мэдчихнэ.
Үг 8 Байдү АПП-гийн хүргэлтийн ажилчин
Гар утасны АПП байхад утсаар мэдэгдэх хэрэггүй байдаг. Хүмүүс утаснаасаа биднийг харж, үүдэндээ хүлээж байдаг. Төлбөрөө утсаараа төлөх учраас хариулт өгч авах зүйлгүй. Бидний үйлчилгээ түргэн учраас үр ашиг ч их, цалин мөнгө ч дагаад нэмэгддэг.
Томоохон рестораны хувьд эдгээр хүргэлт үйлчилгээ тэдний хувьд бас нэг шинэ зах зээл болжээ. Маш олон ресторан АПП-тэй хамтран ажиллаж, интернет зах зээлд орж байна. "Да Яали" рестораны ерөнхий менежер Гүө Чи: Гуанз рестораны зах зээл муудаж байгаа нөхцөлд бид шинэ гарц хайх хэрэгтэй болоод байгаа үед гар утасны АПП ажиллуулж буй компанитай хамтран ажиллаж, зах зээлээ илүү чөлөөтэй болгож байна гэжээ.
Гар утасны эдгээр АПП бидэнд тус төхөм үзүүлж буй ч бас хүнсний аюулгүй байдал, эрүүд мэндийн хяналт зэрэг дагалдах асуудал бий болжээ. Тиймээс эдгээр АПП-тэй хамтран ажиллах гуанз рестораныг холбогдох салбарын олгосон хяналт шалгалтын гэрчилгээг илээр нийтлэхийг шаардаж, мөн хэрэглэгчдийн үнэлгээг илээр нийтэлдэг. Мөн даатгалын компанитай хамт хүнсний аюулгүй байдлын даатгалыг бий болгожээ. Байдү хүргэлт үйлчилгээний ТУЗ-ийн гүйцэтгэх захирал Тан Шяожүнь :
Үг 9
Бид хамтран ажиллаж байгаа гуанз ресторануудыг хоол ундны үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийн бичиг, эрүүл мэндийн хяналт шалгалтын бичиг зэрэг холбогдох бичиг материалаа бүрдүүлж ил болгохыг шаарддаг. Хүмүүс гар утсаараа, сайтаас хоол захиалж байгаа учраас бид хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй юм гэжээ.
Засгийн газрын холбогдох байгууллага, хоол хүнсний салбарын нийгэмлэг ч хүнсний аюулгүй байдлын арга хэмжээ авч эхэлжээ. Бээжин хотын Хүнс, эм эмнэлгийн хяналт, шалгалтын газрын дарга Цун Лүөлүө:
Үг
Бид интернетийн хяналт шалгалтын систем байгуулж, эдгээр АПП-гийн үйлчилгээ, үйл ажиллагааг хянаж байна. Цаашид бид Төрийн зөвлөлийн Хүнсний аюулгүй байдлын алба болон холбогдох яам газруудын удирдлагаар, хүнсний аюулгүй байдлын шинэ тогтоолын дагуу хүнсний аюулгүй байдлын хяналт шалгалтаа улам эрчимжүүлэх болно гэжээ.
Энэ жил Хятадын Үндэсний хүнс, эм эмнэлгийн хяналт шалгалтын ерөнхий газар “Интернет орчин дахь хоол хүнсний үйлчилгээг хянан шалгах арга”-ын талаар санал асуулга явуулж, хяналт шалгалтын механизмыг сайжруулж эхэлжээ. Талуудын хамтын хүчин чармайлтаар хоол хүнсний хүргэлт үйлчилгээ улам сайжирч, хэрэглэгчид гэрээсээ гар утсаараа хүссэн хоолоо захиалах боломж бүрджээ.