Хятадын худалдааны орчин сайжирч, гадаадын аж ахуйн нэгжүүд өөдрөг байна

2017-10-11 16:41:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын худалдааны орчин сайжирч,  гадаадын аж ахуйн нэгжүүд өөдрөг байна

Женерал электрик, Эрнст & Янг  зэрэг Хятадад үйл ажиллагаа явуулдаг гадаадын олон аж ахуйн нэгжийн албаны  хүмүүс саяхан Хятадын олон улсын радиогийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа,  өнгөрсөн 5 жилд тэдний аж ахуйн нэгж Хятадын зах зээлийн идэвхтэй өөрчлөлтийг  бүх талаар мэдэрч, Хятадын бодлогын үр ашгийг хүртсэн гэжээ. "Нэг бүс нэг зам",  "Хятадад үйлдвэрлэв 2025" зэрэг санаачилга, төлөвлөгөө гүнгийрэхийн хэрээр  Хятадад үйл ажиллагаа явуулдаг гадаадын аж ахуйн нэгж Хятадын зах зээл, эдийн  засгийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж байна.

Дэлхийд  тэргүүлэгч дижитал аж үйлдвэр болох Женерал электрик компанийн дэд захирал,  Хятадын бүс дэх ерөнхий захирал, тэргүүн гүйцэтгэгч Дуань Шяо-Ин хэлэхдээ:  Хятадын бизнес эрхлэх орчин улам сайжирч байна. Хятадын бүх шатны захиргаа  засаглалийг цомхотгон, эрхийг чөлөөлж, аж ахуйн нэгжид зориулсан үйлчилгээний  индэр, ажил зохицуулах механизм байгуулж, аж ахуйн нэгжийн бизнес эрхлэх өртгийг  бууруулан, үр ашгийг нь дээшлүүлэхэд идэвхтэй нөлөө үзүүлж байна  гэжээ.

Хятадын худалдааны орчин сайжирч,  гадаадын аж ахуйн нэгжүүд өөдрөг байна

Дуань Шяо-Ин  хэлэхдээ: 2013 онд Шанхайн чөлөөт худалдааны бүсийг албан ёсоор байгуулсан нь  худалдаа, аж үйлдвэр, гааль, хяналт шалгалт зэрэг олон салбарт бодлогын чанартай  тус дөхөм үзүүлж байгааг Женерал электрик мэдэрсэн гэжээ. 

Бичлэг  1
Урьдынхаас ялгаатай
нь бодлогын  талаар тус дөхөм болж, мөн техникийн үйл явц шуурхай болсон байна. Энэ явцад  асуудал гарвал тусгай хүн хариуцан зохицуулж өгөх болсон. Иймээс манай Ази  Номхон далайн болон Дижитал инновацийн төв өнгөрсөн 3 жилд маш түргэн хөгжиж  хэдхэн сарын хугацаанд үйл ажиллагаа явуулсан гэжээ.

Хятадын худалдааны орчин сайжирч,  гадаадын аж ахуйн нэгжүүд өөдрөг байна

Энэ жил Хятадын чөлөөт худалдааны туршилтын бүсийн тоо 4 байсан бол  11 болж нэмэгдсэн юм. Харин Женерал электрик корпорац агаарын аялал, цахилгаан эрчим хүч,  сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд, эмчилгээ зэрэг салбарт бүгдэд нь үйл ажиллагаа  явуулдаг. Дуань Шяо-Ин танилцуулахдаа: Сүүлийн жилүүдэд Хятад улсын нээлттэй  хөгжил тасралтгүй гүнзгийрэхийн хэрээр Женерал электрик корпорацын Хятад улс  дахь ажил төрөл эрс түргэн хөгжсөн гэжээ. 

Өнгөрсөн 5 жилд, Хятад улс иж  бүрэн бодлого, арга хэмжээ хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтад тавих  стандартыг чөлөөтэй болгон, голч өрсөлдөөнд эерэг нөхцөл бүрдүүлж өгсөн. Энэ оны  1-р сард Хятадын Төрийн зөвлөлөөс гадаадын хөрөнгө оруулалтыг татах 20 зүйлт  арга хэмжээ буюу “Гадаадын хөрөнгө оруулалтыг нээлттэй, идэвхтэй ашиглахаа  өргөтгөх тухай мэдэгдэл" нийтэлсэн ба үүнд үйлчилгээ, боловсруулах, ашигт  малтмалын олборлолт зэрэг салбарт гадаадын хөрөнгө оруулалт хийхэд тавих  стандартыг улам чөлөөтэй болгож, гадаад дотоодын хөрөнгө “Хятадад  үйлдвэрлэв-2025” зэрэг үндэсний стратегийн үр ашгийг зэрэг хүртэхийг дэмжих  зэрэг багтсан юм. 

Дэлхийн нягтлан бодох бүртгэлийн  4 том компанийн нэг Экстернал аудит компаний түнш Титус Вон Дем Бонгарт Хятад  улсад 20 гаруй жил ажиллаж амьдарч буй Германы иргэн бөгөөд Хятад улсын эдийн  засгийн түргэн хөгжил, зах зээлийн улам бүр нээлттэй болсныг нүдээр үзсэн хүн  юм. Тэрээр: Экстернал аудит компанийн Хятад дахь ажил үйлс Хятад улсын эдийн  засгийн хөгжлийг дагаад маш түргэн өргөжсөн бөгөөд сүүлийн жилүүдэд Хятад улсын  зах зээлийн идэвхтэй өөрчлөлт нь тус компанид бүр ч илүү үр ашиг хүртээж байна  гэжээ.

Үг-2
Өнгөрсөн 5 жилд, Экстернал аудит компаний Хятад улс дахь үйл  ажиллагаанд би сэтгэл хангалуун байна. Өнгөрсөн хэдэн жил Хятад улс чөлөөт  худалдааны бүс ажиллуулж, сөрөг жагсаалтын заалтуудыг улам багасгасан. Одоо,  манай үйлчлүүлэгчид Хятад улсын зах зээлд чөлөөтэй нэвтрэх болсноор, бид улам  сайн үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон бөгөөд улам олон гадаадын аж ахуйн нэгж  Хятад улсын зах зээлд орж ажиллаж байгааг харлаа” гэжээ.  

Хятад улсын сүүлийн жилүүдэд  хөгжүүлж буй “Хятадад үйлдвэрлэв-2025”, “Интернет+” зэрэг стратеги, мөн “нэг бүс  нэг зам” зэрэг хамтын ажиллагааны санаачилга нь Хятад улсад үйл ажиллагаа  явуулдаг гадаадын аж ахуй нэгжүүдэд хөгжлийн асар их боломж нээж байгаа тул  эдгээр аж ахуйн нэгж Хятад улсын зах зээл, Хятад улсын эдийн засгийн хөгжлийн  хэтийн төлөвт улам бүр итгэдэг болсон хэмээн ХОУР-д ярилцлага өгсөн гадаадын аж  ахуйн нэгжийн албаны хүмүүс санал нэгтэй үзсэн байна. 

Их уншсан

холбоотой мэдээ