Гадаад дахь Хятадууд ХКН-ын 19-р их хуралд амжилт хүсэж байна
Өнгөрсөн 5 жилд Хятадын эдийн засаг түргэн хөгжиж, хөрөнгө оруулалтын боломж тасралтгүй нэмэгдэж, хөгжлийн орчин улам нээлттэй болохын хэрээр гадаадад байгаа Хятадууд эх орондоо улам их анхаарал тавьдаг болж байна. Удалгүй болох ХКН-ын 19-р их хурал бол Хятадын энэ оны улс төрийн амьдрал дахь хамгийн чухал үйл явдал тул гадаадад байгаа Хятадуудын хувьд энэ хурал тэдний хөгжилд ч чухал ач холбогдолтой юм. Гадаадад байгаа Хятадууд ХКН-ын 19-р их хурал амжилттай болохыг хүсэж байна. Хятадын засгийн газар хөгжлийн болон стратегийн шинэ бодлого боловсруулж, тэдний гадаадад хөгжихөд улам их боломж нээхийг эрмэлзэж байна.
Италийн Хятадын худалдааны ерөнхий нийгэмлэгийн дарга Чэн Жэнши сэтгүүлчид хэлэхдээ: Хятад бол гадаадад байгаа Хятадуудын сэтгэлд ээнэгшсэн өлгий нутгаар барахгүй, тэдний хөгжлийг тэтгэдэг ширгэшгүй эх булаг юм. 18-р их хурлаас хойших энэ 5 жилд Хятадын төрийн өмчийн бус эдийн засгийн хөгжил нь эх орондоо ирж ажил үйлс эрхэлж буй Хятадуудад урьд байгаагүй бодлогын таатай орчин, нийгмийн сайн сайхан уур амьсгал бүрдүүлж байна. 19-р их хурлын дараах Хятад улсын ирээдүйд тэд асар их итгэл найдвар тавьж байгаа юм. Чэн Жэнши хэлэхдээ:
Гадаадад байгаа Хятадууд бид 19-р их хурал эхлэхийг маш их хүсэн хүлээж, Хятад улс бүс нутаг, муж, орон нутгийн байдлыг гадаадын байдалтай уялдуулж, гадаадад байгаа Хятадуудад улам их хөгжил авчрахыг хүсэн хүлээж байна. Хятад улс хүчирхэгжих нь бидэнд ч "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтаас хамтын ажиллагааны улам их боломж нээхийг эрмэлзэж байна гэжээ.
Хятад улс хөгжлийн зангилаа үед ороод байна. АНУ-ын Лос Анжелес хотын байгаль орчны мэргэжилтэн хятад эрдэмтэн, доктор Чэн Юйфу эх орныхоо өөрчлөлтөд анхаарал хандуулж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг хүссээр ирсэн юм. Тэрээр ХКН-ын 19-р их хурал байгаль орчин хамгаалах талаар улам анхаарал хандуулж, чухалчлахыг хүсэж байна.
Тэрээр хэлэхдээ: Нүүрстөрөгчийн зах зээлийг ахиулж байгаа, байгаль орчинд ээлтэй технологи ашиглаж байгаа нь маш чухал арга хэмжээ юм. ХКН-ын 19-р их хурлын дараа Хятад улс улам үр ашигтай технологи, зохицуулах төсөл хэрэгжүүлж олон хотод түгээн дэлгэрүүлэхийг хүсэж байна. Инновцийн ухагдахуунаар эрчим хүч хэмнэн, бохир бодис бага ялгаруулахыг хүсэж байна гэжээ.
ХКН-ын 19-р их хурлын дараа Хятад улс улам олон хотод нүүрстөрөгч бага ялгаруулах хөгжил рүү шилжинэ гэдэгт итгэж байна гэж Чэн Юйфу доктор хэллээ.