Олон орны хэвлэлийнхэн Хятад улсын ололт амжилтыг үнэлж байна
ХКН-ын 19-р их хурал эхлэх гэж буй нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, саяхан Сингапур, Герман, Энэтхэг зэрэг олон орны гол гол хэвлэл мэдээллийн байгууллагууд тусгай өгүүлэл нийтэлж, ХКН-аар удирдуулсан Хятад улсын олон салбарын өнгөрсөн 5 жилд гаргасан ололт амжилтыг эергээр үнэлж, ХКН-ын 19-р их хурал Хятад улс болон дэлхийн дахинд ихээхэн нөлөөтэй хэмээн үзсэн байна.
Сингапурын “Лянь Хэ Зао Бао” сонин сүүлийн үед хэд хэдэн өгүүлэл нийтэлж, Хятад улсын өнгөрсөн 5 жилд авилгатай тэмцэх талаар гаргасан амжилтыг танилцуулсан байна. Үүнд ХКН-ын 18-р их хурлаас хойших ХКН-ын хэрэгжүүлсэн авилгын эсрэг хатуу бодлого, ялангуяа авилгатай тэмцэх байгууллага нэгж өөртөө хатуу хяналт шалгалт хийсэн зэрэг нь гаднынханд маш гүн сэтгэгдэл төрүүлсэн. Мөн “тэнгэрийн тор” зэрэг үйл ажиллагаа нь хил чанадад оргон гарсан авилгын зарим хэрэгтнүүдийг баривчлан авчирсан нь иргэдийн талархлыг хүлээсэн гэжээ. 、Сингапурын "Тэнгисийн дуу хоолой" сонинд, ХКН-ын 19-р их хурал нь чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах талаар авч хэлэлцэх болно. Хятад улс дэлхийн ядуурлыг бууруулах үлгэр жишээ болсон. ХКН-ын удирдагчид ядуурлаас ангижруулах ажлын түргэн зохицуулж байна гэжээ.、Герман Дэлхий сонины сайтын нийтлэлд, өдгөө Хятадын эдийн засаг хөгжиж, ард түмний орлого нэмэгдэн, ХКН-д сэтгэл хангалуун байна. Хятадын удирдагчид Хятад улсыг дэлхийн хүчирхэг орон болгох эрмэлзэлтэй байна. Удалгүй болох гэж буй ХКН-ын 19-р их хурлаар тус нам Хятадын ирээдүйн хөгжлийн зүг чигийг зааж өгөх болно гэжээ.
Энэтхэгийн Хиндү сонины нийтлэлд тэмдэглэхдээ: Өнгөрсөн 5 жилд Хятад улс томоохон өөрчлөлтүүд хийж, авилгатай тэмцэх, батлан хамгаалаа, армийн өөрчлөлт шинэчлэл, мөн хэвлэл мэдээлэл дэх намын удирдлагыг эрчимжүүлэн сайжруулсан зэрэг талаар амжилт гаргасан гэжээ.