ХКН-ын XIX их хурал эхлэв

2017-10-18 09:31:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын XIX их хурал эхлэв

10-р сарын 18 буюу өнөөдөр 9 цагт Бээжин хотноо ХКН-ын XIX их хурал эхлэв. Ши  Жиньпин XVIII сонгуулийн ХКН-ын төв хорооны өмнөөс тайлан тавьж, Хятадын  ирээдүйн хөгжлийн талаар ерөнхий байршуулалт хийв. 
ХКН-ын 89 сая  гаруй гишүүдээс сонгогдсон XIX их хурлын 2000 гаруй төлөөлөгч Ши Жиньпин даргын  тавьсан тайлан, сахилга бат шалгах хорооны дэвшүүлсэн ажлын тайлан, "ХКН-ын  дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл"-ийн тухай хянан хэлэлцэж, ХКН-ын шинэ төв  хороо, сахилга бат шалгах хороог сонгоно. 
ХКН бол БНХАУ-ын эрх  баригч нам, мөн дэлхийн хамгийн том улс төрийн нам юм. Тус намын төлөөлөгчдийн  их хурал 5 жилд нэг удаа чуулж, ХКН-ын төлөөлөгчдийн их хурал ба түүнээс  сонгосон намын төв хороо нь ХКН-ын удирдах дээд байгууллага  юм. 

Их уншсан

холбоотой мэдээ