Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх явдал бол шинэ эрин үеийн ХКН-ын түүхэн үүрэг мөн
Өнөөдөр Бээжин хотноо ХКН-ын XIX их хурал эхэллээ. Ши Жиньпин дарга их хуралд тавьсан илтгэлдээ: Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх явдал бол шинэ эрин үеийн ХКН-ын түүхэн үүрэг, ауга их мөрөөдөл мөн. Эрхбиш аугаа их тэмцэл өрнүүлж, аугаа их бүтээн байгуулалт хийж, аугаа их үйл хэргийг урагшлуулах хэрэгтэй гэж тэмдэглэв.
Тэрээр Хятадын үндэстнүүдийн орчин үеийн гашуун түүх, ХКН байгуулагдсан 96 жилийн тэмцлийн түүхийг эргэн харж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх нь орчин үеийн Хятадын үндэстнүүдийн хамгийн аугаа их мөрөөдөл мөн. ХКН эрхбиш том том сорилтыг үр дүнтэй зохицуулж, том том эрсдэлийг туулж, том том бэрхшээлийг давж, том том зөрчлийг шийдэх зэрэг түүхэн шинэ онцлог бүхий аугаа их тэмцэл өрнүүлэх хэрэгтэй. Ямарваа жаргаж цэнгэх, залхуурах, зөрчлөөс зайлах үзэл санаа, үйл ажиллагаа бол бүгд буруу юм. Эрхбиш намын бүтээн байгуулалтын аугаа их ажлыг гүнзгий өрнүүлж, цаг ямагт цаг үеийн манлайлагч, үндэстэний гол нуруу байж, марксист эрх баригч нам өөрийгөө заавал боловсронгуй болгох хэрэгтэй. Асуудалд зоригтой хандаж, алдаа доголдлоо зоригтой засах хэрэгтэй. Хятадын онцлогтой социализмын аугаа их үйл хэргийг урагшлуулж, намын зам шугам, онол, тогтолцоо, соёлын талаарх итгэлээ ухамсартайгаар нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн тэмдэглэв.